Өнөөдөр (2019.01.07) Бээжинд АНУ-БНХАУ-ын хооронд өрнөсөн худалдааны маргааныг зохицуулах хоёр талын төлөөлөгчдийн ажлын түвшний яриа хэлэлцээ эхэлжээ. 2018 онд АНУ болон БНХАУ харилцан их хэмжээний нэмэлт татвар ногдуулсан билээ.
Хоёр хоног үргэлжлэх энэ хэлэлцээ нь хоёр улсын удирдагчид 90 хоногийн турш нэмэлт татвар ногдуулахгүй хэмээн тохиролцсоноос хойш болж байгаа анхны албан уулзалт юм. Нөгөө талаар уулзалт АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан дэлхийн эдийн засагт нөлөө үзүүлэх нь ихэссэний дараа болж байна.
Уулзалтанд АНУ-ын талаас Худалдааны төлөөлөгчийн орлогч Жеффри Герриш тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа аж. Бээжинд зохион байгуулах уулзалтыг угтан АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп мэдэгдэхдээ, “Хоёр талын яриа хэлэлцээ амжилттай явагдаж байна. Хятадын тал худалдааны маргааныг зохицуулахыг хүсч байна. Тус улсын эдийн засаг сайнгүй байгаа” гэжээ.
Эх сурвалж: BBC
1 comment
АНУ-ын үе үеийн Засгийн газар, дэлхий ертөнцийн дэг журам, олон улсын харилцаанд их анхаарал тавьж байснаас биш өөрийн улсын эдийн засгийн дотоод байдал, хүчин чадалд анхаарал бага хандуулж байжээ. Сүүлийн 10-аад жилд Засгийн газрынхаа тавьсан өрнөөс болоод АНУ-ын эдийн засаг нь ойрын жилүүдэд өндийхөөргүй болжээ. Харин одоогийн ерөнхийлөгч Д.ТРАМП нь харьцангуй бодитой сэтгэж, АНУ-ын алдааг олж харан бодитой арга хэмжээнүүдийг авч байна. Тухайлбал: Д.ТРАМП нь АНУ-ын тавьсан өрийг нэмэхгүй багасгах бодлого барьж байна. Д.ТРАМП нь Хятадыг АНУ-тай өрсөлдөх хүчирхэг гүрэн болно гэж хязгаарлах бодлого барьж эхэллээ. Энэ бодлогын хүрээнд Хятад АНУ-ын хооронд хийгдсэн худалдааны АНУ-ын алдсан алдагдлыг багасгах зорилгоор Хятадаас АНУ-д зардаг бараан дээр нэмэлт татвар тавьсан. Д.ТРАМПЫН гол гадаад бодлого нь Хятадын тэлэлтийг хязгаарлан, АНУ-ын гадаад худалдааны алдагдлыг багасгах явдал юм.