Өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-нд дэгдсэн “Усман” шуурганаас үүдсэн хөрсний гулгалт болон үерийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 126 хүрчээ. Энэ талаар Филиппины Байгалийн гамшгийн эрсдлийг бууруулж, хянах хорооноос даваа гарагт мэдээлсэн байна.
Тус байгууллагын мэдэгдэлд шуурганаар сураггүй болсон 26 хүнийг олоогүй, Биколь, зүүн Визаяас, Калабарзон болон Мимаропа зэрэг бүс нутагт байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн хүний тоо 670 мянга гаруйд хүрсэн хэмээн дурджээ.
Өнгөрсөн оны есдүгээр сард Филиппиний хойд нутгийн Лузонь аралд хүчтэй хар салхи дэгдсэний улмаас 95 хүн амиа алдсан юм. Тус улсын Цаг уурын мэргэжилтнүүдийн мэдээлснээр, Филиппинд жил тутам 20 орчим тооны хар салхи болон далайн шуурга дэгддэг байна.
Эх сурвалж: Anadolu
1 comment
aimaar geseg chini l ene bh daa