Еврей эцэг эхчүүд хүүхдүүдээ хайрлана гэж хязгааргүй. Бусад ард түмэн дотор тэднийг гүйцэх үндэстэн үгүй. Сэтгэл судлаачид ийм байхын давуу болон сул талыг их дурддаг. Гэхдээ л еврей хүүхдүүд хайр, халамжаар дутна гэдэг зүйлийг огт мэдэрдэггүй байна.
- Хүүхдэдээ таагүй байдал бүү үүсгэ
Еврей ээж нар хэзээ ч би муу хүүхэд гэж хэлэхгүй. Тэд ийм сайн хүү яагаад ийм тэнэг юм хийх гэж хэмээн хэлнэ. “Миний хүүхдэд дутагдалтай зүйл байхгүй, байх ч ёсгүй” гэсэн байр сууринаас ханддаг.
- Бодолтой эрх чөлөө
Орчин цагийн еврей хүмүүжилд хоорондоо үл зохицох хоёр зүйлийг зохицуулдаг. Энэ бол хүүхдийг чөлөөтэй байлга, гэхдээ хатуу шаардлага тавь гэж. Үүнийг өөрөөр тайлбарлавал хатуу ханатай сул чөлөөтэй өрөө юм.
Еврей гэр бүлд аавынх нь паспорт дээр ээжийнх нь зуун баксын үнэтэй уруулын будгаар зураг зурах нь хүүхдүүд рүүгээ муухай харах шалтгаан биш. Еврей эцэг эхчүүдийн хувьд хүүхдийн эрх чөлөө гэдэг тусгай хүмүүжил биш, харин амьсгалж болохгүй агаар юм.
Харин хүүхдүүд болохгүй гэсэн зүйлийн босгыг давахад л хатуу хүмүүжил эхэлдэг. Еврей гэр бүлд ээжийн үнэртэй усыг гудамжны муур руу цацахыг буруу зүйл биш гэж үзнэ. Харин эмээгийнхээ толгой руу цохих нь буруу хүмүүжил гэж үздэг.
- Хүүхдээ ямар ч шалтгаанаар хамаагүй магтана
Ээж нь хүүхдээ үргэлж магтана. Энэхүү магтаал хүүхэд төрсөн цагаас эхэлнэ. Еврей ээж хүүхдийнхээ хамгийн жижиг амжилт, чадварыг өөгшүүлэн магтдаг. Энэ талаар найз нөхөд, танилууд нь бүгд мэдэх ёстой бөгөөд хамгийн гол нь хүүхдээ олны өмнө магтах ёстой. Хэрвээ хүүхэд маш том амжилт гаргавал гэр бүлээрээ л магтаад өнгөрдөггүй.
- Хийж буй үйлдэлдээ хариуцлагатай байх өндөр шалгуур
Еврейчүүд санаандгүй хэлсэн ямар ч үг, хүүхдийнхээ нүдэн дээр хийсэн үйлдэл засрахгүй үр дагавар учруулдаг хэмээн үздэг. Тиймээс хэлсэн, хийсэн үгэндээ хариуцлагатай байж, үлгэр жишээ болохыг эрмэлздэг.
- Гэр бүл дэх хайр, хүндлэл бол хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндийн үндэс
Еврейн уламжлалд аль ч гэр бүлийн үндэс нь эхнэр нөхөр буюу эцэг эх хоёр гэж үздэг. Тиймээс хүүхдүүддээ аль болох багаас нь ээж нь аавд нь, аав нь ээжид нь тэргүүн эгнээнд анхаарал халамж тавих ёстой гэдэгт сургадаг. Хэрвээ ээж аав нь бие биедээ ууссан, бие биеэ хайрлаж хүндэтгэдэг гэдгийг хүүхэд ойлгочихвол өөрөө ч илүү амар тайван, хамгаалагдсан мэт болдог аж. Эцэг эхийн ийм байдал нь үлгэр дууриал болох сайн үлгэр жишээ юм. Тиймдээ ч тэд өсөж том болоод яг л ийм гэр бүл бий болгохыг хичээдэг.
- Эцэг эх байхад сурдаг
Эцэг эхийн хүмүүжил хүүхэд төрөхөөс өмнө эхэлнэ. Нөхөрт гарсан охид ээж болоход аль хэдийнэ бэлэн болсон байдаг бөгөөд түүнийг зөвхөн өөрийнхөө төлөө амьдрах бус, түүний гол карьер бол гэр орон, гэр бүл гэдэгт сургадаг. Угаасаа ч эцэг, эх байхад бүрэн суралцаагүй хүмүүс сайн хүүхэд хүмүүжүүлж өсгөнө гэдэг хэцүү. Ер нь хүчээ хааш чиглүүлнэ, тэднээс л үр ашгийг хүртэнэ шүү дээ.
Тиймээс амжилттай, биеэ даасан, хөл дээрээ бат зогссон хүүхдүүд өсгөж хүмүүжүүлэхийн тулд Израильд эцэг эхчүүдэд зориулагдсан тусгай курс хүртэл хичээллэдэг.
- Хүүхдийг цагаа зөв зохицуулж сургадаг
Еврей хүүхдүүд залхуурал, найзуудтайгаа дэмий юм чалчиж суух зэргийг мэддэггүй. Хийл, англи хэл, математик гээд бүх зүйлийг нэгэн зэрэг бага багаар суралцдаг. Тэднийг багаас нь байнга завгүй байх нь хэвийн зүйл гэж сургадаг байна.
4 comments
манай хэдэн оркуудад маань израль руу явж царай муутай ч гэсэн хамаагүй еврэй авгай авах шаанс байгаа шүү..юуны төлөө израйль руу визгүй зорчдог билээ..хэ хэ
YAAHIIN HUUHDEE TEGEJ TAMALJ MANGAR ZOMBIE BOLGOJ INGEJ USGUSUN HUN UDAAN AMIDARDAGGUI YUM
Evrei emegteichvvded gologdood unana shdee manai xeden orkuud.Ted nar chini tooxgvi shdee.Ted nar chini 2000 jiliin tvvxendee amidral gedeg bol aimshigt daisantai temtsdeg temtsel gej yas maxandaa tutal oilgoson xvmvvs bxgvi yu da evreichvvd bol.Manai mongolchuud maliinxaa buyand gedes olsoogvi ee olsoogvi
Би Eврэй биш Монгол хүн хүмүүжүүлж өсгөмөөр байна.