Сайн дураар даатгуулагч хамгийн багадаа 43200 төгрөгийн шимтгэл төлнө

УИХ-аас баталсан 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогын хүрээнд буюу УИХ-аас 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулж, тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл 1 хувиар нэмэгдэж байна. Тэгэхээр сайн дурын даатгуулагч сар бүр өөрийн мэдүүлсэн орлогынхоо 13.5 хувиар тооцож шимтгэл төлөх юм.
Үүнээс 11.5 хувь нь Тэтгэврийн даатгалын санд төлөх хувь хэмжээ, 1 хувь нь Тэтгэмжийн даатаглын санд төлөх хувь хэмжээ бол 1 хувь нь Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд төлөх шимтгэлийн хувь хэмжээ болно.

Сайн дураар даатгуулагч нь хамгийн багадаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, хамгийн ихдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний орлогоос хувь тооцож НДШ төлөх боломжтой.

Хөдөлмөрийн хөлсний хэмжээ энэ оны эхний өдрөөс эхлэн 320 мянган төгрөг болж нэмэгдсэн тул сайн дураар даатгуулагч хамгийн багадаа 43200 төгрөгийн шимтгэл төлөх юм байна.

Сайн дураар даатгуулагч ямар төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхтэй вэ?

Сайн дураар даатгуулагч хуульд заасан болзол, нөхцөлийг хангасан тохиолдолд дараах тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг авах эрхтэй.

Тэтгэврийн даатгалын сангаас:
Өндөр насны тэтгэвэр
Тахир дутуугийн тэтгэвэр
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Тэтгэмжийн даатгалын сангаас:
Хөдөлмөрийн чадвар тур алдсаны тэтгэмж
Жирэмсний болон амаржсаны тэтгэмж
Оршуулгын тэтгэмж

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас:
Тахир дутуугийн тэтгэвэр
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж
Хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр
Тэтгэврийн даатгалын шимтгэл
Рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувилалд ирэх, очих унааны зардал
Мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувиллын тусламж, үйлчилгээний зардал

One thought on “Сайн дураар даатгуулагч хамгийн багадаа 43200 төгрөгийн шимтгэл төлнө

  1. soronzonbold 2019-01-06 01:42 at 01:42

    Turiin alban haagchid yasan gej tetgewert garahdaa ih mungu awdag yum be bvgd l adilhan tatwar geechiig tulj baihad tegej alag vzej bolohgvi bizde bvgd l tatwaraa tulj baihad

    Хариулах

soronzonbold-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн