БНСУ-ын жүжигчин И Сол Гү нь хамгийн сүүлд Монгол улсад кино найруулагч Жан Юү Гөн-тэй хамтран “Хар Бөөгийн нууц” кинонд зураг авахуулаад ирсэн ба энэ нь Өмнөд Солонгос, Монгол улсын хамтарсан хөрөнгө оруулалттай хоёр дахь кино юм байна. Киноны агуулга нь БНСУ-ын нэгэн сурвалжлагч Монгол Улсад албан ажлаар явж байгаад зөвхөн Монгол бөөгийн хийж болох сонин хачин үзэгдэлтэй тохиолдож мэдрэх ба Монгол бөөтэй холбогдолтой сэдвээр хийсэн кино юм байна.
Жүжигчин И Сол Гү энэ оны хагаст Монголд эргэн очихдоо өөрийн гурав дах кино болох “Зургаан чөтгөр”-т тоглохоор болжээ. Уг киноны үйл явдал нь Монголд осолдсон онгоцны тухай байх ба сүйрэлээс үүсэх үйл явдлыг харуулах юм байна. Тэрбээр жүжигчинийхээ гүйцэтгэлийн төлөө маш их сайшаалыг хүртсэн анхны монголын од байх бөгөөд монголын ард түмний хайр хүндэтгэлд талархаж байгаагаа илэрхийлжээ.
Монгол Улсыг сонгосон шалтгаанаа тэрбээр “Би аялах дуртайн дээр Монголчууд бас надтай ижил бодолтой мэт санагдсан ба монгол хэлний хэцүү аялга, хоол унданд дасахад амаргүй байсан ч энд тэнд аялж, ажиллаж явахад хэцүү бэрхийг мэдэрч амжилгүй хөгжилтэй сайхан байсанд сэтгэл хангалуун байна” гэжээ.
Эх сурвалж: Mglradio