Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханыг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж, прокуророос яллагдагчаар татах саналыг шүүхэд хүргүүлсэн гэх мэдээлэл байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, Д.Баярсайханыг 20 орчим тэрбум төгрөгийн хэргээр шалгаж байгаа гэх ба уг хэрэгтэй холбогдуулан түүний автомашин болон ажлын өрөөг битүүмжилсэн байна. Тэрбээр өмнө нь Санхүүгийн зохицуулах хорооны даргаар есөн жил ажилласан бөгөөд 2016 онд Төрийн банкны ерөнхий захирлаар томилогдоод байсан юм. Харин өнгөрөгч 2018 оны аравдугаар сарын 23-ны өдөр Төрийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн нарыг Авлигатай тэмцэх газраас саатуулсан байдаг.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулахад тэрээр “Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаатай холбоотойгоор Д.Баярсайханыг шалгаж байгаа гэж ойлгосон. Би Сангийн сайдаар томилогдож очсоноосоо хойш ийм зүйл бүгд зогссон байгаа.” гэсэн юм.
1 comment
Маш сайн мэдээ байна. Наад хулгайчаас чинь их юм гарнаа.