Орос хөргөгч, туухай авна гэсэн зараас болгоомжил!

2017-04-18 10:471min1
bbdcb50aa499fdffgreat
Олон нийтийн сүлжээгээр “ОХУ-д үйлдвэрлэсэн 1950-иад оны “Зил” хөргөгч, индүү, хүндийн өргөлтийн туухай, дөшийг өндөр үнээр худалдаж авна. Эдгээр зүйлс дотор улаан мөнгөн ус байдаг. Хятад иргэд өндөр үнээр худалдаж авч байна” гэх мэт иргэдийг төөрөгдүүлсэн хуурамч мэдээлэл цацагдаж, зарим иргэд эдгээр цуурхалд итгэж хохирсон тохиолдол гарчээ.
Иймд “Улаан мөнгөн ус авна” гэсэн зар, залилангийн хэргээс Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
Монгол Улсын холбогдох салбар хариуцсан сайдуудын хамтарсан тушаалаар мөнгөн усыг химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан. Гэтэл сүүлийн үед энэхүү хорт аюултай бодисыг хууль бусаар олж авах, тээвэрлэх, илгээх, борлуулах төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.

Эх сурвалж www.wikimon.mn

1 сэтгэгдэлтэй

  • xoxo

    2017-05-06 00:51 at 00:51

    chaavaasdaa huraaj avch uursduu zarahnuu . bas l amjirgaatain te

    Хариулах

xoxo сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй