Гандантэгчинлэн хийдээс Монгол банкны Эрдэнэсийн санд өгч хадгалуулсан найман авдар дүүрэн үнэт эдлэлүүд ор сураггүй алга болсон учир битүүлэг хэрэг одоо болтол бүрэн гүйцэд шалгаагдаагүй байгаа нь тун гайхалтай. Тус хийдийн хамба лам Д.Чойжамц тэргүүтэй удирдлагууд нь анх 1971-1983 оны үед алт, мөнгөөр урласан бурхад, шашин номын эдлэл хэрэглэлүүдийг Эрдэнэсийн санд хадгалуулсан байна. Тэдгээрийн дотор өндөр хэргэм цолтой лам хувраг, хутагт хувилгаад болон наймдугаар Богд Жамзундамба хутагт, түүний гэргий Дондогдулам нарын хөөрөг, гоёлын зүүлт зэрэг үнэ цэнтэй ховор нандин зүйлс цөөнгүй байжээ.
Д.Чойжамц хамба ламтан 1995 онд Монгол банк руу бичиг цаас чулуудан Амарбаясгалант, Дашчойлон хийдийг сэргээн засварлах нэрээр төмөр авдартай үнэт эдлэлүүдээс буцаагаад Гандантэгчинлэн хийддээ авсан байв. Дараа нь харин бурханы шашны хэсэг лам нар Д.Чойжамц хамба тэргүүтнийг “Эрдэнэсийн сангийн үнэт эдлэлүүдийг дур мэдэн авч хувьдаа завшсан хэмээн хардаж сэрдээд бөөн хэл ам хэрүүл шуугиан болж байсныг зарим нь санаж байгаа байх. Тийнхүү зарга үүсгэсэн тэдний өргөдөл гомдолоор Д.Чойжамцыг Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид бөөн сүр дуулиантайгаар шалгаад эцэст нь Нийслэлийн прокуророос “Эрүүгийн хэргийн бүрэлдэхүүнгүй” хэмээн хэл ам хийгчдийнх нь амыг тагласан байлаа.
Тухайлбал, 2012 оны 5 дугаар сарын 17-нд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гандантэгчинлэн хийдэд илгээсэн албан бичигт “…Монгол банкны Эрдэнэсийн санд тушаан хадгалуулсан үнэт зүйлсийг үрэгдүүлсэн үйлдлийг Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдөр эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар эрүүгийн 21141468 дугаартай хэрэг үүсгэн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаалтын харъяалал тогтоон хүргүүлснийг хяналтын прокурор хянаад 2012 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 264 дугаартай Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь одоо хүртэл хүчин төгөлдөр байна” гэжээ. Нэг үгээр хэлбэл, Д.Чойжамц нь тэр үед ийнхүү хэргээс мултарч дөнгөжээ.
Тэгвэл өнгөрсөн оны сүүлчээр Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Ц.Хулан “Эрдэнэсийн санд хадгалагдаж байсан Гандантэгчинлэн хийдийн данстай үнэт эдлэлүүд бүгд байхгүй болжээ. Үнэт эдлэлүүд нь найман авдартай байсан юм байна” хэмээн халаглаж, ийм ноцтой хэргийг тухайн үеийн төр засгийн эрх мэдэлтэнгүүд нь мэдэж л байсан байж таарна. Аягүй бол тэд өөрсдөө энэ хэрэгт гар бие оролцсон байх магадлалтай” гэсэн юм. Монгол банкны валютын газрын захирлаар ажиллаж байсан Ц.Одонгуа нь 2006 оны 6 дугаар сарын 9-ны өдөр Гандантэгчинлэн хийд рүү явуулсан бичигтээ “…шашны сүм дуган, хурал номыг сэргээн тохижуулах зорилгоор эдгээр үнэт зүйлсээс 2 авдартай битүүмжтэй зүйлс Амарбаясгалант, Дашчойлон хийдүүдийн үйл ажиллагааг сэргээхэд зориулан олгогдсон байна” гэжээ.
Хэрвээ Ц.Хулангийн хэлсэнээр найман авдартай үнэт зүйлс алга болсон бол эдгээр 2 авдартай үнэт зүйлсийг Эрдэнэсийн сангаас буцааж Гандантэгчинлэн хийдэд өгөөд үлдсэн нь ор мөргүй болсон байж мэдэх ажээ. Үүнээс гадна бас нэг анхаарал татаж байгаа асуудал гэвэл Монгол банкан дахь Эрдэнэсийн санд Гандантэгчинлэн хийдээс тушааж хадгалуулсан үнэт зүйлсийг нэг бүрчлэн тоолж бүртгэн хүлээлгэж өгсөн баримт одоо болтол тодорхойгүй, зүгээр л авдар авдараар нь бөөндөж өгсөн нь Ц.Одонгуагийн тэрхүү албан бичигт байгаа “…үнэт зүйлсийг сав баглаа боодлоор нь битүүмжлэн хадгалуулсан…” гэснээс илт харагдаж байна.
Ингэж бөөнөөр нь чихэж авдарласан үнэт зүйлсээс хэн, хэзээ, ямарх үнэт эдлэлийг хувьдаа авч завшсаныг баримжаалах аргагүй байгаа юм. Гандантэгчинлэн хийдийн зарим лам нар Д.Чойжамц хамбыг хардаж сэрдэн, Эрдэнэсийн санд байсан шашны үнэт эдлэлүүдийг хуйгаар нь үгүй хийсэн этгээд хэмээн одоо болтол дайрч давшлаад байгаагийн бас нэг учир шалтгаан нь 1994 онд батлагдсан Эрдэнэсийн сангийн хуулиар тус санд бүртгэлтэй үнэт зүйлсийг худалдах, шилжүүлэхийг хориглосон байлаа. Гэтэл Д.Чойжамц нь энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 1995 онд дээрх 2 авдартай үнэт зүйлсийг аваад үлдсэнийг нь дараа дахин авах талаар Монгол банкныхантай амаар ярьж тохиролцсон гэдгээ 1997 онд УИХ-ын байнгын хороонд илгээсэн нэгэн албан бичигтээ дурьдсан байв.
Монгол банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, талийгаач О.Чулуунбат нь амьд сэрүүндээ “Надад нэг хүн Дондогдулам хатны барьж байсан маш ховор, өндөр үнэтэй хөөргийг өгсөн” хэмээн хүмүүст гайхуулдаг байсан гэдэг. Мөн бусад улс төрчдөөс Т.Бадамжунай нарын зэрэг хэд хэдэн хүн Богд хааны эдэлж хэрэглэж явсан үнэт эдлэл, Гандантэгчинлэн хийдэд эрт дээр үеэс шавилан суусан шашны томоохон зүтгэлтнүүдийн эдэлж хэрэглэж байсан зүйлсээр гангардаг болцгоосон нь тэдгээр төмөр авдараас сэмхэн гадагшлуулсан байж болохыг одоо хэн ч үгүйсгэхгүй байгаа юм.
Иймээс Эрдэнэсийн санд хадгалагдаж байсан төмөр авдартай үнэт эдлэлүүдийн нэг бүрчилсэн бүртгэл судалгааг дахин шалгаж, Гандантэгчинлэн хийд рүү буцааж өгсөн зүйлүүдээс шашин номын ажлыг сэргээхэд хэчнээнийг хэдэн төгрөгөөр хаана худалдаж борлуулан, мөнгийг нь хэрхэн зарцуулсан, Эрдэнэсийн санд хадгалуулсан найман авдар нь бүгдээрээ яагаад хоосорсон зэргийг нарийвчлан мөрдөж, холбогдох хүмүүст хуулийн хариуцлага тооцохоос аргагүй болжээ.
ATG.MN
22 comments
Сумо батбаяр лав дондогдуламын дээлээр хөөргөний даалин хийсэн гэж байсан даа
Ter ved choijamts enhbayr 2 hvzvv seerere holbootoi bsanshte shalghadch buruudahgvilde
Үнэт эдлэлээр баяжсан нэг нөхөр монголын тагнуулын албыг даргалж байхдаа тэр бумтан болсон гээд өөрийгөө зарлаад байсан биз дээ…ойлгомжтой штээ
Тэр тагнуулын Хурц гэдэг нөхөр монгол банкны захирал бусад холбогдох нөхөдтэй хуйвалдаж аваад зарж бороуулснаас зайлшгүй
Хурц Элбэгдорж хоёрт ч нилээн юм нь шингэсэн байх шүү!
Цензургүй дээр бас юм цухалзсан шиг санагдаад байгаа юм!
Одоо монгол банкны эрдэнэсийн сангийн захирал нь хэн гэж хүн байгаа вэ
Сангийн сайд Хүрэлбаатарын Эхнэр
Үнэхээр ийм явдал болсон бол харамсалтай байна. Миний ажиглалтаас харахад дээгүүр идэж уусан, энэ мэтээр баяжсан нөхдүүд эдийн засаг,эрх мэдлийн хувьд эрх чөлөөнд хүрсэн хэдий ч буцаад амьдралын ямар нэг хэлбэрээр шийтгэлээ амсаж байгаа нь амьдрал дээр харагдаад л байдаг. Хүний амьдралын хамгийн эцсийн зорилго удам угсааны зөв ариун үргэлжлэл л юм билээ дээ. Олон олон удам угсаа нийлээд сайхан эх орон, цаашлаад жам ёсны амьд оршихуйн бүрдэл гэж боддог.
Еэ халаг еэ халаг
Еэ халаг еэ халаг
yneheeriin halaglaad barahgyi zyilyyd baij dee!!odoo byrhadiig ni bol choi hamba abaa bailgyi dee!!iim l hariuzlaggyi baih yum daa!!ingeed bodohoor Mongol ylas heguih yy?hegjil yarisan ylas yndesten baih!!!daanch dee!!
ebi sda chine beree erdensiin sangiin zahiral bolgood bsn biz dee, ternees haa holdohov dee
Хэ, хэ, хэ. Хэдэн тонн алт, хэдэн ногоон нь байдаг л байгаа даа… Байхгүй ч байж мэднэ… Гайхах явдалгүй…
Чой хамбач их булхайтай хүн Энхбаяртэй нийлж ТВ-9-г байгуулаад хөлд нь сууж үлдсэн тэгээд цааш нь их но гаргана даа
Элбэгдоржийн бэр эсвэл эгч нь Монгол улсын эрдэнэсийн сангийн захирал байсан. Мэдээж ойлгомжтой ш дээ. Бүх бузар элбэгдоржтой яаж ийгээд холбогдох юм даа. Хоосн юмнууд ѳлѳн байх нь ойлгомжтой!
Занабазар хийцийн ганц бурхан 300-400сая байдаг гэж уншиж байсан гэтэл энд хуудас дүүрэн занабазар хийц байнашдээ яаж ингэж улсынхаа бүх соёл түүхийн өв хөрөнгийг тонон дээрэмдэж болдгийн бэ. Даанч ганданд байсан бүх гоё бурхад алга болцон байсын захиалгаар хувааж авсан юм байна лдаа.
Chonond honi hadgaluulavaa gej…
Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт мэргэжлийн групп гарган тооллого хийвэл маш их бульхай гарна. Элбэгдоржийн зургийн цуглуулгын гарал үүслийг шалгах ёстой.Тэндээс жинхэнэ том хэрэг илэрнэ
Энэ Монголд чинь Элбэгдоржийн гар оролцоогүй хулгай гэж байна уу.
ханаж цаддаггүй хар гахайнууд вэ
муу явахаар сайн үхвэл таарна.
БVГДЭД
ЖАНЖНЫ МОРИНЫ ХЭРЭГСЭЛ БУЮУ
ЭМЭЭЛ ХАЗААР ТАШУУРЫГ НЬ ОЛООЧ ЭЭ
УХАА ХОНГОР НЬ БАЙСАН БОЛ
ХУУШУУРАНД БУУДААД ТУШААХ БАЙСАН УУ