Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар өнгөрсөн оны сүүлээс эхлэн өвдөгний үеийг хагас солих мэс заслыг амжилттай хийж эхэлжээ. Тухайн мэс заслын арга нь сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон орнуудад хийгдэж эхэлсэн бөгөөд ГССҮТ-ийн удирдлагууд тус мэс заслыг эх орондоо нутагшуулах үйл ажиллагааг эрчимтэй хийж байна. Монгол Улсад өвдөгний үеэр өвдөх зовиуртай хүмүүс маш олон байдаг.
Мөн настай хүмүүс өвдөгний үенд яс ургасан гэж ярьж заншсан байдаг. Тухайн эмгэг нь 4 үе шаттай явагддаг ба сүүлийн шатанд өвдөгний үеийг бүрэн солих мэс засал хийгддэг байна. Тухайн мэс заслыг өвчтөнд төлөвлөхдөө оношлогооны маш нарийн шалгуур зайлшгүй шаарддаг байна. Дээрх мэс заслыг өвчтөн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн оношлуулж шалгуур үзүүлэлтүүдийн хангасан бүхий л насны хүмүүст хийж болох аж. ГССҮТ-ийн хамт олон өвдөгний үеийг хагас солих мэс заслыг амжилттай хийдэг болсноор Эрүүл мэндийн салбарт гарч буй томоохон амжилт болсон ажээ.