Өнгөрсөн долоо хоногийн баасан /2018.12.28/ гаригт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хотын даргад нэр дэвшигчийг тодруулсан. Ингээд 100 хувийн саналаар одоогийн НИТХ-ын дарга С.Амарсайханыг хотын даргаар томилуулахаар санал нэгдээд буй.
Тэгвэл Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ арванхоёрдугаар сарын 31-ний 11:00 цагаас үргэлжлүүлэн хуралдахаар болж, хотын даргаар НИТХ-ын дарга С.Амарсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцэхээр товлоод байсан ч хурал хойшилсон юм. НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж байж дараагийн хурлын товоо гаргах ёстой.
Хугацаа нь тодорхойгүй ч энэ долоо хоногт НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж ирэх долоо хоногт НИТХ хуралдах төлөвтэй байгаа талаарНИТХ-ын хэвлэл олон нийттэй харилцах албанаас мэдэгджээ.
НИТХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлыг дотооддоо хэлэлцэж, саналаа нэгтгээгүй, ажлын цаг дууссан учраас НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт цуцлагдсанаар хурал хоёр дахь удаагаа хойшлоод байна.