Нийгэм

Дэлхийн аварга М.Уранцэцэг гурван хүүхэдтэй өрх толгойлсон бүсгүйд өргөө гэр бэлэглэжээ

Бага ангийн хоёр хүү, гурван сартай нялх хүүхэдтэйгээ амьдардаг С.Отгончимэг хэмээх бүсгүй хаврын дулаан цаг хүртэл айлаас дан бүрээстэй хүний гэр гуйж, жалгын амсар дээрх хөлдүү газарт хана шийрлэн барьж амьдарч байжээ. Тэдэнд тусламж хэрэгтэй байгааг анх мэдээллийн yag.mn сайт хөндсөн бөгөөд сайн санаатай хүмүүс сайт руу өдөр бүр туслахаар хандсан байна.

Дулаан гутал хувцас, гэрт түлээ нүүрс, унтах дэвсгэр хөнжил, гурил будаа, хоол хүнс гээд хүмүүсийн хандив ч тасрааүй байна. С.Отгончимэгийнх шинэ оноо өөрийн гэсэн гэртэй болж угтсан байна. Арванхоёрдугаар сарын 31-нд Монгол улсын гавьяат тамирчин, Жүдо бөхийн дэлхийн аварга М. Уранцэцэг тэдэнд таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэсэн байна.

Мөн аваргын ах Ц.Батэрдэнэ өөрийн урладаг хямд зардлаар халаалт дулааныхаа асуудлыг нэг мөсөн шийдэж болох дэвшилтэт технологи бүхий утаа гаргадаггүй цахилгаан зуух бэлэглэсэн байна.

М.Уранцэцэг бүсгүйд туслах аяныг яруу найрагч судлаач Ч.Дагмидмаад баярласнаа илэрхийлээд өрх толгойлсон, амьдрал ахуй нь хүнд хэцүү байгаа олон хүнд цаашид ч туслах, төрийн зохих албаныханд уламжлах ажлыг хамтран зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

49178064_991258894415551_4862550574240890880_n Дэлхийн аварга М.Уранцэцэг гурван хүүхэдтэй өрх толгойлсон бүсгүйд өргөө гэр бэлэглэжээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

3 Сэтгэгдэлтэй

  1. SAYHAN SETGHELTEY DELKHIIN AVARGA DUUDEE BAYR HURGHIE EE!!! SAYHAN SETGHELIIN UZUURT SHAR TOS GHEDEG UVEF DEEDSEES NI ULAMJILJ IRSEN SAYHAN SURGAALIIN UG BAYDAG YUM AA6 2020 ONII OLIMPIIN AVARGA BOLOOROY!!!

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close