ОХУ-ын төв хэсгийн Магнитогорск хотод дөрвөн хүн амь үрэгдэж, 40 орчим хүн сураггүй болжээ. Дэлбэрэлт орон нутгийн цагаар өглөөний 06 цагт нэгдүгээр давхарт болжээ. Орон сууцны барилгад газ дэлбэрснээс үүсч гарсан ослын газарт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин очиж, аврах, эрэн хайх ажиллагааны үйл явцтай танилцжээ.
Нурангид дарагдсан хүмүүсийг аврахаар гал сөнөөгчид цагтай уралдан ажиллаж 16 хүнийг олж эмнэлэгт хүргэсэн байна. Тэдний хоёр нь хүүхэд бол тав нь хүнд гэмтжээ. Тус давхарт албан газрууд болон долоон дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг аж. Дэлбэрэлтийн улмаас орон сууцны 48 өрөө нурсан байна. Тухайн үед орон сууцанд 120 гаруй хүн байжээ.
Тус орон сууц нь 1973 онд баригджээ. ОХУ-ын хууль хяналтынхан газ дэлбэрсэн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Магнитогорск нь Москва хотоос 1695 км зайтай оршдог байна.
Эх сурвалж: ВВС
1 comment
утааа бууруулна хийн шүлш хэрэлүүлнэ гээд байдгаа болих хэрэгтэй. Манайх шиг хайхрамжгүй хүмүүст аюул нүүрлэнэ шүү