2018 оны нэгдүгээр сард 2426 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш бага, багаар өссөөр 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 2654 төгрөгтэй тэнцжээ. Өөрөөр хэлбэл, жилийн дотор ам.долларын ханш 230 орчим төгрөгөөр нэмэгджээ. Ам.долларын ханш өсөлт дотоод болон гадаад шалтгаантай. Сангийн яамны зүгээс гадаад худалдааны дайн болон дэлхийд өрнөж буй улс төрийн тэмцэлтэй холбон тайлбарлаж байгаа бол Монголын эрх баригчдын зөрчил гадаадын хөрөнгө оруулалтыг татахад сөргөөр нөлөөлж буй. Энэ нь дотогшлох долларын урсгалыг царцааж байна гэж эдийн засагчид дүгнэх болсон.
Өнгөрсөн 2018 онд улсын төсөв анх удаа ашигтай гарсан нь дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний ханш өссөнтэй холбоотой. Ялангуяа нүүрсний зах зээл сэргэсэн. Гэвч оны сүүлээр Хятад улс нүүрсний импортоо багасгасан нь энэ онд төсөвт сөргөөр нөлөөлнө гэсэн болгоомжлолж байгаа юм. Ам.долларын ханшийн өсөлтийг барихаар Монголбанк мөнгөний бодлогоо чангаруулж, бодлогын хүүгээ нэг хувиар нэмсэн билээ.
9 comments
Мөнгө хэвлэдэг сайн биш ээ.
Баяр хүргэe !!
ymarch goy medee alag bna boon tataas sda
Доллараар бараа үйлчилгээний гүйлгээ хийхээ боличих.
Валют арилжааны цэгүүдийг устгах хэрэгтэй
Mongolbank hiij baigaa yum alga l daa,
Хүрэлсүхийн засгийн газрын ажиллах энэ хугацаанд ам.долларын ханш, бүх өргөн хэрэглээний бараа, шатахууны үнэ өссөн . Өнгөрсөн хугацаанд хамгийн муу ажилласан ЗГ бол Хүрэлсүхийн ЗГ байлаа
MAH gesen buzaruudaas hurdan salay-aaa.een buzaruud mongoliig ustgalaa.ter hurelsuh miee ntr bugd 1 teregnii dugui
НӨГӨӨ УЙЛАН ДОНГОДООД БАЙСАН НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ МӨНХБАТ ХАА БАЙГАА ВЭ?ОДОО АРД ТҮМНЭЭ ГЭЭД УЙЛАХГҮЙ ЮМ БАЙХ ДАА.ӨӨРИЙНХ НЬ ДОЛЛАРИЙН ЗЭЭЛ НЬ ХЭЦҮҮДЭЖ БАЙМААР ЮМ.НҮҮРС ШААГЧ МӨНХБАТ.