Монгол Улсын Засгийн газар болон “Оюу толгой” компани “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд гарын үсэг зурах ёслол боллоо. Гэрээнд Засгийн газрыг төлөөлж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нар Оюу толгой компанийг төлөөлж тус компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес, ТУЗ-ийн дарга Г.Батсүх нар гарын үсэг зуран, Тавантолгойд цахилгаан станц байгуулах шийдвэр баталгаажлаа.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Гадагшаа бид их хэмжээний валютын урсгал алдаж байгаа. 2023 онд Тавантолгойн цахилгаан станц ашиглалтад орсноор Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний цахилгааны холбогдолтой заалт бүрэн хэрэгжих төдийгүй импортын эрчим хүчний хэрэглээ зогсоно. Эдийн засгийн хувьд Монгол Улсад ашигтай гэрээ гэж дүгнэж байна” хэмээв.
Мөн Оюутолгой компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Монгол Улсын Засгийн газар, Оюутолгой компанийн ТУЗ-өөс “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын гэрээг байгуулж байгааг би талархан хүлээн авч байна. Өнөөдөр энэхүүг гэрээг байгуулснаар Оюутолгой компани төдийгүй өмнийн бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах урт хугацааны чиглэлийг баталгаажуулж өгч байгаагаараа чухал ач холбогдолтой
Энэхүү гэрээг Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчид ч харилцан ашигтай хамтын ажиллагааны тод жишээ гэж харж байгаа. Оюутолгой компани дотоодоос эрчим хүч авах үүргээ биелүүлэхийг хичээн, чармайж ажиллаж ирсэн. Бидэнд одоо хийж хэрэгжүүлэх ажил маш их байна. Юуны өмнө төслийн санхүүжилт, ТЭЗҮ дээр төвлөрч ажиллана” хэмээн хэллээ.