Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 107 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өнөөдөр Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Тэртээ 1911 оны энэ өдөр монголчууд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин Улсын ноёрхлыг халж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарлан VIII Богд Жавзандамбыг хаанд өргөмжилж, төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэл өргөжээ. Мөн өдөр Гадаад хэргийг эрхлэн шийтгэх, Цэргийн, Сангийн, Шүүх, Дотоод явдлын гэсэн таван яамнаас бүрдсэн Засгийн газраа байгуулж байжээ.

 

By updown.mn

Мэдээний админ

2 thoughts on “Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв”
  1. Жанхуу хар шилтэй улаан ороолттой ёсолж бга нь их модон харагдана лэ. Өөрийгөө мафийн толгойлогч гэдэгт бүрэн итгэцэн нөхөр үү гүй юу. Буруу хүмүүсээ төрд гаргах ямар бдгийг үүгээр харж мэдэж болно. Төр замбараагүй, гүтгэсэн, өс хонзонгоор явсан хөмхийгөө зуусан, нууцаар бичлэг хийж тараадаг жүжиглэлт ихээр явагдаад бн. Арай ч ингэж юм мэдэхгүй ард иргэдийнхээ итгэлээр тоглож болохгүй бх. Дараа ер нь сонгохдоо боловсролтой, юм сурах гэж толгойгоо жоохон гашилгасан мэдлэг боловсролтой ухаантай ухамсартай удам судар нь нэр хүндтэй эхнэр хүүхдийн асуудалгүй хүүхдүүдээ ядаж зөв боловсон хүмүүжүүлцэн хүнлэг энэрэнгүй хүнийг сонгохоор юм бншүү

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн