2018 онд Вашингтоны хувьд тун донсолгоотой он болж өнгөрч байна. Цагаан ордонд томоохон эргэлтүүд гарч, улс төрийн хоёр ч зүтгэлтэн таалал төгсөж, тусгай звөлх Роберт Мюллерийн хэргийн хүрээнд Трампыг дагагч зарим улстөрчид түүнийг буруутгах болсон.
Гэсэн хэдий ч Америкийн улс төрд итгэл найдварын оч гийлгэсэн хэдэн мөч байсан юм.
Жорж Буш, Мишель Обама нарын эвлэрэл
АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обаматай сенатч Жон Маккейны оршуулгын ёслолын ажиллагааны үеэр тэврэлдэж, тэдний нөхөрлөл эргэн ирснийг харуулжээ. Сүүлд нь эцэг Бушийн оршуулгын үеэр тэд мөн л гар барилцаж, Буш түүнтэй мэндлэх үеэрээ халааснаасаа нэгэн жижиг юм гарган ирж Обамад гар сунгажээ.
Мишель Обама арваннэгдүгээр сард өгсөн нэгэн ярилцлагадаа “Бид санал нийлэхгүй хүмүүсээ чөтгөр шулам мэт болгох харагдуулдаггүй ийм л улс байгаасай гэж хүссэн” хэмээн ярьжээ.
- Тэмми Дакворт хүүхдээ Сенатын талбайд авчирсан нь
Сенатч Дакворт Сенатад санал өгөх гэж хүүхдээ авчирчээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард охинтой болж, ажил дээрээ хүүхдээ авчирсан АНУ-ын анхны сенатч болсон түүхтэй. Ардчилсан намын сенатч Эми Клобучар, Бүгд найрамдах намын сенатч Рой Блант нар Сенатын талбайд хүүхдүүдээ авч ирэхийг хориглосон эртний дүрмийг өөрчлөхийг зорьж ажиллаж байсан билээ.
- Пит Дэвидсон, Дэн Креншоу нарын SNL дээрх эвлэрэл
“Saturday Night Live” шоугаар хошин урлагийн жүжигчин Пит Дэвидсон Афганистанд тэнгисийн цэрэгт ажиллаж байхдаа гэмтэл авсан төлөөлөгчдийн танхимын гишүүн Дэн Креншоуг элэглэн нүдээ боож дооглосон. Үүний дараа тэд шөнийн хошин шоугаар эвлэрсэн билээ.
Дэвидсон уучлалт гуйгаад Креншоуг «дайны баатар байсан» хэмээсэн юм. Креншоу ч уучлалтыг хүлээн авч, 9 сарын 11-нд амиа алдсан гал сөнөөгч Дэвидсоны эцгийн дурсгалыг хүндэтгэсэн байна.
- Шинэ нохой өргөж авсан нь
Жо Байден 11 дүгээр сард Делаверийн хүмүүнлэгийн нийгэмлэгээс Майор нэртэй немец овчарка үүлдрийн аврагч нохойг авсан юм. Тэднийх Чамп нэртэй бас нэгэн немец овчарк бий. Үүнийг 2008 онд авч байсан юм. Том Буш 12 дугаар сарын эхээр таалал төгсөхөд түүний төлөөлөгч Жим МакГрат Бушийн шарилын дэргэд хэвтэж буй Салли нэртэй нохойных нь зургийг авч тавьсан билээ.
- Сонгуулийн өдөр ирц өндөр байсан нь
Сонгогчид энэ жилийн завсар дундын сонгуулиар 118 саяулаа санал өгч, дээд амжилт тогтоосон байна. Өнгөрсөн 2014 оны завсар дундын сонгуулиар сонгогчдын ирц ердөө л 36,7 хувьтай байсан юм. Харин энэ онд сонгогчдын тоо 50,1 хувиар өссөн байна.
Эх сурвалж: Edition