АНУ-Мексикийн хилийн орчимд дахин нэг бага насны хүүхэд амиа алдсан талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “Ройтерс” агентлаг мэдээллээ. Гватемалаас ирсэн найман настай хүү АНУ-ын Засгийн газрын харъяа асрамжийн газарт амиа алдсан гэж албаныхан уламжлав. Хүүгийн үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа гэнэ.
Энэ сард ийнхүү хоёр улсын хилийн боомтын дэргэдэх түр хорогдох байранд ийнхүү хоёр хүүхэд амиа алджээ. Гватемалаас ирсэн долоон настай охин өнгөрөгч амралтын өдөр мөн амиа алдсан билээ. Охин өндөр халуурч байсан ч Америкийн албаныхан эм, тарианы тусламж үзүүлээгүй аж.
1 comment
uuhdiinheen uhehiig huleegeed suuz baigaa eh ecgiin buruu