Монгол Улсын Ардын жүжигчин Гонгорын Хайдав таалал төгсөж, Монголын урлагт нөхөж баршгүй гарз учирлаа.
Монголын анхны дуурийн дуучдын нэг Г.Хайдав нь 1925 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт мэндэлсэн. Тэрээр 1947 онд анх зохиогдсон дуучдын уралдаанд түрүүлснээр урлагийн замд хөл тавьсан юм. 1948 онд П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн консерваторид дуурь, концертын гоцлол дуучин мэргэжлээр суралцан төгсөөд 1954 онд Улсын хөгжимт драматик театр, тухайн үеийн Дуурь бүжгийн улсын академик театрын жүжигчин, дуучнаар ажиллаж байсан нэрт зүтгэлтэн юм. Түүний үр хүүхэд, төрөл төрөгсөд, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.