-Нар дөнгөж ургахтай зэрэгцээд Венесуэлийн хилийн энэ хотод эмх замбараагүй байдал эрс нэмэгддэг-
Мянга мянган венесуэльчүүд үүргэвчээ үүрээд, зовж зүдэрсэн царай гарган дүүрэн хүнтэй гүүрээр Колумб руу чиглэх аж. Жаахан хүүхдүүдээ бүүвэйлсэн туранхай эмэгтэйчүүд хогонд дарагдсан замын хажууд гуйлга гуйн сууна. Өсвөр насны хүүхдүүд тамхи, амттанаас ус гээд байж болох бүхнийг багахан мөнгөөр наймаална.
Залуус, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд саяхан Венесуэлийн урсгалтай тэмцэх зорилгоор байгуулагдсан Western Union-ы өнчин ганц оффисын дэргэд гэрээсээ хэдэн доллар авах гээд, эсвэл тэдэндээ явуулах гээд бужигналдана. Паспорт, эсвэл ажилд орох зөвшөөрөлгүй венесуэльчүүд. Тэдний олонх нь дээд боловсролтой, эсвэл Латин Америкийн хамгийн баян орон байсан улсдаа боломжийн ажилтай. Гэвч өдгөө өдөр өдрийг аргацаан амьдарцгааж байна.
“Үс, үс хэрэгтэй байна” хэмээн жаахан хүүхдүүдээ хөтөлсөн хэсэг эмэгтэйчүүд рүү нэгэн нас дээр гарсан эр хашхирах аж. Өөр нэгэн эрийн дэргэд “Би үс худалдан авч байна” гэсэн бичиг тавьжээ. Охид, эмэгтэйчүүд гэр бүлээ ядаж хэд хоног тэжээхийн тулд үсээ тайрч өгөхөөс өөр аргагүй болдог байна.
Эмэгтэйчүүдийн үсийг урт, чанараас нь шалтгаалан 10-30 доллараар худалдан авна. Өөр эмэгтэйчүүд биеэ худалдана. 14 настай охид ийм үйлчилгээ үзүүлэх гэж Кукуты гудамжинд дараалан зогсох аж. Тэд нэг удаа үйлчилгээ үзүүлээд 7 орчим доллар олно.
Хүмүүс хүний наймааны хохирогчид болох магадлалтай байна
“Венесуэльд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаагаас болж тэд ажил хайх, ядаж хамгаалах байранд орох гэж Колумбыг зорьж байна. Гэвч тэд гэрлэн дохионы дэргэд лаа, кофе зарах зэргээр л хязгаарлагддаг болсон” хэмээн дэлхий даяар хүний худалдаатай тэмцэх үйл ажиллагаа явуулдаг Америкийн The Exodus Road байгууллагын тэргүүн Эми Рот Сандролини ярьжээ. “Тэнд хүмүүс хүний наймааны хохирогчид болох магадлалтай байна” гэжээ.
Эрчүүд ч бас эмэгтэйчүүдийн адил Венесуэлиэс Колумб руу ирэх замд сексийн үйлчилгээ үзүүлж байна. Эмэгтэйчүүд биеэ үнэлдэг бол гетеросексуал эрчүүд багахан мөнгөөр өөрсдийгөө “гей зах” дээр борлуулна.
Тэд яг л дайн болж байгаа бүсээс ирсэн мэт байна. Тэдний энгийн амьдрал өлсгөлөн, өвчин зовлон, өнөө маргаашаа яах вэ гэсэн асуудлаас болж сүйрчээ. Харин одоо тэд өөрсдийнх нь амьдардаг газраас нэг их дээрдэхгүй Колумбыг ядаж л аюулгүй, тогтвортой хэмээн зорьж байна.
Венесуэлийн эрүүлийг хамгаалах систем бараг л нуран унасан аж. Хүүхдүүд хумхаа, шар өвчнөөр нас барж, эцэг эх нь ажил, хоол хүнс хайн гудамж самнах зуур хараа хяналтгүйн улмаас гэмтэж бэртэж байна. Амиа хорлолт ч эрс нэмэгдэж, хүүхдүүдийн дунд ч үзэгдэх болжээ. Венесуэлийн хүүхдүүдийн эрхийг хамгаалах СЕСОDAPгруппийндүгнэлтээсүзэхэдсүүлийннэгжилийнхугацаандамиа хорлосон өсвөр насны хүүхдийн тоо дор хаяж 18 хувиар нэмэгдсэн байна.
Эмч, сувилагч, эм зүйчид хар зах дээр олдсон бүхий л эмч бэлдмэлээ зардаг
Венесуэлийн Валенсия мужийн эмнэлгийн туслах ажилтан, гал сөнөөгч асан 31 настай Луис Гонсалес ажил хийж мөнгө олоод 2017 оны 11 дүгээр сард цусны хорт хавдар гэх онош сонссон гурван настай хүүгээ аврахаар Эквадор улсын нийслэл Кито хотыг зорихоор шийджээ.
“Би гэрийнхэндээ ердөө л хоёрхон удаа мөнгө явуулсан. Үнэхээр амаргүй байсан” хэмээн ярих тэрбээр өдрийн цагаар гудамжинд жигнэмэг зарж, шөнөдөө 70 венесуэльтэй хамт ойролцоох амрах байранд хоноглодог аж. “Гэсэн ч би мөнгөө цуглуулж, эмчилгээнд нь өгөх болно” хэмээжээ.
Венесуэль эмчилгээ байхгүй гэсэн тул тэрбээр хар захаас химийн эмчилгээний эм, дусал гээд олж болох бүхнийг олоод Колумбын хил рүү явуулдаг байна. “Эмч, сувилагч, эм зүйчид хар зах дээр олдсон бүхий л эмч бэлдмэлээ зардаг бөгөөд өвчтөнүүдэд хүрэлцдэггүй” гэжээ.
“Эрүүл мэндийн төлөөх эмч нар” байгууллагаас явуулсан үндэсний хэмжээний судалгаагаар CAT, MRI машинуудын 95-аас илүү хувь нь ажиллахгүй байгаа бол лабораторийн 43 хувь нь ажиллах боломжгүй болж, эмнэлгийн орны 33 хувь нь эвдэрчээ. Мөн нийт эмнэлгийн 51 хувь нь ажиллахгүй байна.
Гурван цаг тутамд нэг эмэгтэй хөхний хорт хавдрын улмаас амиа алдаж байна
“Венесуэльд хүмүүнлэгийн хямрал болж байна. 10 жилийн өмнө үндсээр нь устгасан өвчин дахин сэргэж, хэдэн зуун хүн улаан бурхан, сахуугаар амиа алдаж байна. Өнгөрсөн жил л гэхэд 400 мянга гаруй венесуэль хумхаагаар өвчилжээ. Өнөөдөр сүрьеэ өвчтэй 10 мянга гаруй хүн байна” хэмээн Каракас хотын мэр асан Антонио Ледезма хэлжээ.
“Хорт хавдраар өвчилсөн 55 мянга гаруй хүн химийн эмчилгээ хийлгэж чадахгүй байна. Гурван цаг тутамд нэг эмэгтэй хөхний хорт хавдрын улмаас амиа алдаж байна” гэжээ.
Хүүхдийн энгийн өвчин, архаг өвчин хэрэглэгддэг үндсэн антибиотикууд ч дуусчээ. Мартинесийн үзэж буйгаар эмнэлгийн ажилтнуудын 55 гаруй хувь нь буюу эмч, сувилагчид улс орноо орхижээ. Венесуэльд үлдсэн резидент эмч нар сарын 24 доллар, мэргэжилтнүүд нь 30 доллар гаруйн л орлого олж байна.
Үүнээс гадна Венесуэль улс хоол хүнсний хомсдолд оржээ. Иргэд хогийн сав ухаж, хоол хүнс эрээд зогсохгүй хоол хүнс тээвэрлэж буй машины дугуйг цоолох замаар дээрэм хийж эхэлжээ. Тиймээс жолоочоор ажиллах тун аюултай болсон байна. Ихэнх дэлгүүрүүдийг шатааж, тонож, хүмүүс дээрэм, гэмт хэргийн хохирогч болохоос эмээн гудамжинд ч гарахаа больжээ.
Эх сурвалж: Nypost
3 comments
жёнко хүүк 2 эх орныг маань энэзамаар хөтлөөд эхэлчихсэн харанхуй хэсэг нь их дэмжиж байх шиг байна болгоомжилох ёстой Сүүлийн жишээ бол салхитын ордыг авсан нь зөв бловч арга нь жүжиг нь ихдчихсэн поп юмболсон
Ysag vnen hellee.Hiij bui bvh wmnaas ni populizm vnert bh wwm.Tend turiin said ochij bitvvmjilne gedeg chini wu gesen vg ve?Shvvh,tsagdaa hvchniii baiguulga manaid bdaggvi hereg vv?
hohi chini muusain maluud.USA-aas tatgalzaad oros hujaa 2-iin tusheed baisan hohi chini venesuel.mal udirdagchtai bolohoor hohi chini.yaag manai MAH gesne ug ednii udiirdagch nar ni.mongoliig bas MAH ustgaj bn doo