2018 онд дэлхийн шоу бизнесийн ертөнцөд амиа хорлолт, дарамтлал зэрэг ер бусын асуудлууд гарсан. Мэдээжийн хэрэг энэ бүгд маш их дуулиан тарьсан гэдгээрээ шоу бизнесийн ертөнцийн түүхийн хуудаст үлдэж байна.

Кевин Спейси хүчирхийлэлийн хэрэгт буруутгагдав

“American Beauty”, “Se7en”, “L.A. Confidential”, “House of Cards”  Америкийн жүжигчин Кевин Спейси 14 настай хүүхдийг бэлгийн дарамтад оруулсан хэрэгт буруутгагдсан. Жүжигчин 1986 онд Нью-Йорк хотод байрлах өөрийн байрандаа үдэшлэг зохиох үедээ Энтониг оролдож байсан гэж хохирогч болох хүн мэдэгдсэн нь дуулиан 2018 оны турш үргэлжлэхэд хүрсэн.

Энэ сарын 25-нд жүжигчин Кевин Спейси бэлгийн хүчирхийлэлд буруутгагдсанаасаа хойш анх удаа олон нийтэд хандан үг хэлсэн байна. Тэр өөрөө иймэрхүү зүйл болсныг санахгүй байгаагаа мэдэгдэхийн сацуу жүжигчин залуу Энтони Рэппээс уучлалт гуйжээ.

Зарим хүн дуулиан шуугианд итгэж, түүнийг буруутгаж байгаа ч үзэгчид нь түүнийг эргэн ирээсэй гэж хүсч байгаагаа илэрхийлсээр байгаа аж. Гэвч Мексикийн жүжигчин Роберто Кавазос мөн К.Спейсийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн өөр олон хүмүүс ийм нөхцөл байдалд орсноо мэдэгджээ. Одоогоор жүжигчин К.Спэйсийг хэдэн арван хүн бэлгийн хүчирхийлэлд буруутгаад байна.

Холливудад хамгийн сайхан хосууд салав

Холливуудын хамгийн сайхан хос болох жүжигчин Ченнинг Тейтум болон Дуан Женна албан ёсоор салав. Тэд 2006 онд “Step Up” кинонд хамтран тоглож, улмаар үерхэж, 2009 онд хуримаа хийсэн бөгөөд анхны охиноо өлгийдөн авч байв.

Марк Саллинг амиа хорлолоо

Америкийн “20th Century Fox” кино компанийн бүтээл “Glee” цувралын од Марк Саллинг 35 насандаа нас барсан нас барсан. Түүний цогцсыг Лос Анжелес дахь гэрээс нь олсон талаар өмгөөлөгч нь анх “ВВС” агентлагт мэдэгдэж байв.

Саллингийн үхлийн шалтгааны талаар янз бүрийн мэдээлэл гарч байсан. Жүжигчин эрийг бага насны хүүхэд хүчирхийлсэн хэмээн буруутган 2015 оны 12 дугаар сард баривчилсан байв. Өнгөрсөн оны сүүлчээр Марк хэргээ хүлээсэн бөгөөд 4-7 жилийн ял авахаар байлаа. Шүүх хурал энэ оны гуравдугаар сард болох байсан юм. Харин тэр амиа хорлосон аж.

Бен Аффлек дахин архинд оров

“Оскар”-ын хошой шагналт, Америкийн жүжигчин, кино зохиол бичигч Бен Аффлек согтууруулах ундаа болон мансууруулах бодисын хамаарлаасаа ангижрах эмчилгээг дахин хийлгэхээр болсон.

Хорт зуршлаас ангижруулах эмчилгээг тэр 2001 онд анх удаагаа эмчилгээ хийлгэж байсан. Тэр цагаас хойш хэд хэдэн удаа эмчлүүлж байсан боловч 2018 онд согтууруулах ундааны хамааралд дахин орсон учраас дахиад л эмнэлэгт хэвтэж эмчлүүллээ.

Их Британий ханхүү Харриг, жүжигчин Меган Маркл нарын хурим

Их Британийн ханхүү Харри, Канадын жүжигчин Меган Маркл нарын хуримын ёслол тавдугаар сарын 19-нд болсон. Тэдний хуримыг үзэж сонирхохоор дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид цугларч, Лондон хот хөл хөдөлгөөн ихтэй байжээ. Хуримын ёслолд Их Британийн өндөр албан тушаалтнууд, алдартнууд зэрэг нийт 600 гаруй зочин уригдсан талаар Кенсингтоны ордоноос мэдээлсэн. Тэдний хурим 2018 оны онцлох үйл явдлуудын нэгд зайлшгүй бичигдэнэ.

Эх сурвалж: znaj.ua

 

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн