Урлаг соёлынхон хошин шогийн үзвэрээ ч хийж чадахаа байтлаа доош орж, өнөө маргаашийн тогооны хэрүүл, арай дээрдүүлэхдээ Солонгосын савангийн дуурийг хуулбарлан нийгмээ шавар шалбааг руу даллан дуудах болсон. Бусдаас жаахан түрүүлж, соён гэгээрүүлэх ажлыг эрхэлж байх учиртай жүжигчид, соёл урлагийнхны тархи жижиг болсон уу гэмээр өөдтэй юм үзүүлэх нь нүдний гэм болж.
Зуун ямаанд жаран ухна гэмээр болтол хөгжсөн цэнхэр дэлгэцийнхэн ч ялгаагүй, нийгмийг соён гэгээрүүлэх үүргээ мартаад хаа газрын хог гэмээр голдуу киног үзэгчиддээ шахаж, нийгмийн эргүүлэгт орчихсон монголчуудаа өдөр ирэх бүр эвдлэн, “хүн биш” болгох үүргийг гүйцэтгэх болсон.
Хүмүүсийн хүйс бараг солигдчихсныг олон нийтийн сүлжээнээс харж болно. Энд эрчүүд үнэгүйдэж, хүүхнүүд жинхэнэ эр хүн хэмээн үнэлэгдэж байгаа. Худлаа гэвэл нийгмийн сүлжээг сайн нэгжээд нэг үзээрэй.
Ард иргэд соён гэгээрэх боломжгүйн зовлонд умбаж тайз, дэлгэцийн урлагаас хол хөндийрсөн орон зайг харин улстөрчид эзэгнэж дураараа дургих болов. Цэнхэр дэлгэцээр орой болгон улстөрчдийн тоглосон кино өнгөтөөр гарч байгаа нь нэг ёсондоо улстөрчид л нийгмийг соён гэгээрүүлэх ажилд сайн дураараа хошуу дүрээд байна уу гэлтэй. Гэхдээ тэд сайныг үлгэрлэсэнгүй. Хүнээс гарч болох хамгийн муу муухайн жишээг үлгэрлэж үзүүлэх нь элбэгшив.
Оны төгсгөлд тэдгээр кинонууд дундаас онцлон нэг ангийг хүргэж байна. Энэ онд Монголын улс төрд хэд хэдэн “Палажтай эрчүүд” төрлөө. Улстөрчид сонгуулийн өмнө бол өөрийгөө арай л хүний дээд, өмнөх насандаа нэр цуутай Богд эсвэл баатар байсан гэж өргөмжилдөггүй. Тэгээд бусад бүхий л хамгийн сайн сайхан тодорхойлолтыг сайн дураараа барьж аваад духандаа нааж, цаасан дээр бичин тараадаг. Тэрэнд нь ч хүмүүс автдаг байх, сонгоод л явуулчихдаг юм.
МАН-ын УИХ дахь бүдүүн бүлэг 2017 оны зун дундуураа тэв тэнцүү хуваагдаж, гишүүд нь У.Хүрэлсүхийн тал, М.Энхболд хэмээн ялгарсан байгаа. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдахад Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Баделхан нар М.Энхболдын фракцаас квот авч сайдын суудлыг түшсэн юм.
Гэвч өнгөрсөн 11 сард У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах үед эдгээр сайн нар фракцаасаа урваж, албан тушаалаа бас ЖДҮ-чдийг хамгаалан санал өглөө. Н.Цэрэнбат гэхэд ганц өөрөө урваад зогсохгүй УИХ-ын нэгэн эмэгтэй гишүүний тархийг хүртэл угаан, хамтдаа урваад, санал хураалтын үеэр томилолт өгүүлж гадаад явуулчихсан гэж гишүүд нь өөрсдөө ярьж байгаа.
Энэ үйлдэл нь нэр бүхий сайд эрчүүдэд “палажтай эрчүүд” гэсэн тодорхойлолт зүүхэд хүргэж байх шиг. Харин тэдний дэргэд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа харьцангуй эрүүл харагдаж, үзэл бодолдоо үнэнч зоссон. Тэр өөрийн ажиллаж буй Засгийн газраа огцруулах саналд кноп дарчихаад, дараа нь надаас ажлаа авна уу гэж хэлээд зогссон нь түүнийг нуруугаа алддаггүй эр хүн шиг харагдуулаад авсан нь үнэн.
Зарчмаас ухарна, үзэл бодлоосоо ухрах шийдвэрийг гаргана гэдэг бол хэн ч амар биш даваа. Гэхдээ ийм ухралтыг монголын нийгэмд улстөрчид ихээхэн хийдэг болсон. Улс төрд Элсний 13-ын, АН-ын гэх мэт олон урвалтууд тэмдэглэгдэн үлджээ.
Урвах гэдэг үг ингэхэд юу гэсэн үг вэ. Монгол хэлний тайлбар тольд “урвах” гэдгийг “дайсан этгээдийн талд орох, тэрслэх, шударга биш явах” хэмээн тайлбарлажээ. Монгол бол тусгаар тогтносон нэгэн улс. Энэ улс өөрийн төлөвлөгөөтэй, зорилготой, иргэд нь мөрөөдөлтэй, эрх ашигтай, бас мэдээж нууцтай.
Иргэд эх орны эрх ашиг хэмээх хамгийн үнэтэй зүйлийг авч яваарай гээд улс эрх баригч намуудад итгэлмжлэл өгөөд УИХ-д илгээдэг. Харин тэд энэ итгэлийг алдаад, хамгийн наандаж үзэл бодлоосоо, өөрөөсөө урваж байна. Цаашлаад ард түмнийхээ тэр нандигнан захьсан эрх ашгаас урвах юм бол яах вэ?
3 comments
Нэр улдэх хорвоод ур хуухдууд нь урвагчийн хуухэд гэж дуудуулж явна. Бас Лундээжанцан Раднаасэд мэтийн ечуухэн амьтадад урвах бол менгений л хариулт юм бн л да.
Н.Энхболд, Ө.Энхтүвшин хоёрыг бол засаатай эмгэн гэвэл илүү зохино. Нөгөө хоёр урваач бол ард түмнээс ямагт урваж ирсэн бага ястнуудын бодит дүр төрх, УИХ дахь төлөөлөл.
Za bolij uz. Bichih umaa mun olovoo. Fraktsidaa unench baina geed eh ornoo hudaldah uu. Hen ni hen ve gedgiig tarhi ugaasan ugaagaagui bugd l medej baigaa. Hairan tsag iim um bichij suudag uruvdmuur um Tanai site .