СХД-ийн уулзвараас Толгойтын эцэс үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх автозамыг энэ жилийн аравдугаар сард ашиглалтад оруулхаар болжээ. Энэ замыг 30 гаруй жилийн дараа өргөтгөн шинэлчилж байгаа бөгөөд өнөөг хүртэл их засвар хийж байгаагүй билээ.
Уг 3.6 км урт замыг 4 эгнээ, зорчих хэсгийн өргөнийг 14 метр болгож, 2 талдаа 2,85 метр явган хүний зам, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэгтэй болгохоор одоогоос хоёр жилийн өмнө эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл дуусаагүй байгаа юм.
Анх 1978 онд Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас-Толгойтын эцэс хүртэлх замыг, 1985 онд Толгойтын эцсээс-Орбитын уулзвар хүртэлх замыг ашиглалтад оруулж байжээ.
Хөрөнгийн асуудал гацсанаас үүдэж замын ажил түр зогссон гэдгийг дүүргийн удирдлагууд өнөөдөр (2017.04.17) мэдээллээ. Энэ жил улсын төсөвт 11.47 тэрбум төгрөгийг тусган ийнхүү замын ажлыг дуусгахаар болжээ.