10:00 цагт: МҮЭХ-ний байранд цалин хөлс, амьжиргаа, нийгмийн хамгааллын асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт: Үндэсний статистикийн хорооны мэдээллийн танхимд Монгол Улсын 2018 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнг хүргэнэ.

11:00 цагт: Сүхбаатарын талбайд МАНАН дэглэмийн эсрэг тайван жагсаал болно.

11:00 цагт: ХБХХЕГ-т хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн хамтран ажилладаг байгууллагуудын хамтарсан уулзалт, арга хэмжээ зохион байгуулна.

12:00 цагт: МОНЦАМЭ агентлагийн байранд “Монгол Мессенжер” сонины газраас “Монголын үнэт зүйлс” сэдвийн дор ИБУИНВУ-ын Элчин сайдын яам болон МИАТ компанитай хамтран зохион байгуулсан англи хэлээрх зохион бичлэгийн анхдугаар уралдааны шагнал гардуулах ёслол болно.

12:00 цагт: УДБЭТ-ын хоёрдугаар давхарын фоейнд Монгол улсад хөгжмийн театр үүсч хөгжсөний 68 жил, УДБЭТ-ын 55 жилийн ойн арга хэмжээний үйл ажиллагааны тухай хэвлэлийн хурал хийнэ.

14:00 цагт: Нийслэлийн Боловсролын Газрын 202 тоотод ЦЭГЭЭР НААДЪЯ-ХӨГЖИЛТЭЙ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА уралдааны ТАЙЛАНГИЙН БАЯР болж шалгарсан 45 багш удирдлагад ШАГНАЛ гардуулах ёслолын ажиллагаа болно.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн