Авлигатай тэмцэх газраас “Шударга байдлын үнэлгээ”-г гурав дахь удаагаа зохион байгуулжээ. Уг үнэлгээгээр 2018 онд нийтдээ 62 байгууллагыг үнэлсэн бөгөөд үнэлгээний судалгаанд нийтдээ 9411 нэгжээс мэдээлэл цуглуулсан байна. Судалгаанд хамрагдсан нийт оролцогчдын үнэлгээгээр шударга байдлын үнэлгээ 68.8 хувь гарч өнгөрсөн оны үзүүлэлтээс 1.0 пунктээр буурсан байна. Анх судалгаа хийсэн 2015 оны үнэлгээтэй харьцуулахад 5.0 пунктээр бага үзүүлэлттэй гарсан байна.

Төрийн байгууллагаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгч иргэдийн үнэлгээнээс харахад байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал хангалтгүй, авлигын эсрэг тогтолцоо болон байгууллагын удирдлагын авлигаас ангид байх хүсэл эрмэлзэл сул, авлигыг хянах механизм болон дотоод хяналт, аудитын үйл ажиллагаа сул зэрэг нь хамгийн их нөлөөг үзүүлсэн байна. Үнэлгээг байгууллагаар авч үзвэл 2018 онд Соёл, урлагийн газар, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалахын яам зэрэг байгууллагууд хамгийн өндөр үнэлгээг авсан байна. Харин Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Татварын ерөнхий газар, Биеийн тамир спортын газар, Баян-Өлгий, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар бага оноо авчээ.

Монгол Улсад авлига их тархсан институцээр

2016 онд Шүүхийн байгууллага гуравдугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд нэгдүгээрт эрэмбэлэгдэж хоёр байраар урагшилж авлига их тархсан институц гэж 49.2 хувьтай нэрлэгдсэн байна.

Газрын алба 2016 онд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд хоёр дугаарт эрэмбэлэгдэж нэг байраар ухран авлига их тархсан институц гэж 47.0 хувьтай нэрлэгдсэн байна.

Эрүүл мэндийн байгууллага 2016 онд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд гуравдугаарт эрэмбэлэгдэж нэг байраар ухран авлига их тархсан институц гэж 46.4 хувьтай нэрлэгдсэн байна.

Яам, агентлаг 2016 онд тавдугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж нэг байраар урагшилж авлига их тархсан институц гэж 43.9 хувьтай нэрлэгдсэн байна.

Боловсролын байгууллага 2016 онд есдүгээрт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд тавдугаарт эрэмбэлэгдэж дөрвөн байраар урагшлан авлига их тархсан институц гэж 41.0 хувьтай нэрлэгдсэн байна.

Үүнээс харахад Шүүх, Газрын алба, Эрүүл мэндийн байгууллага, Төрийн захиргааны байгууллага яам, агентлагууд 2016 онд ч эхний 5-д эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд ч мөн ялгаагүй эхний 5-д эрэмбэлэгдсэн байна. Үүн дээр нэмэгдээд есдүгээр байраас урагшилж Боловсролын байгууллага 5-д эрэмбэлэгдсэн байна.

Itoim.mn

By updown

16 thoughts on “Авлигад хамгийн их идэгдсэн газруудын үнэлгээ гарчээ”
  1. БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА ХОЙГУУР ОРСОН БАЙНА БАГШ НАР ХҮҮХДЭЭС ҮРГЭЛЖ МӨНГӨ ХУРААЖ ХЭРЭГТЭЙ ХЭРЭГГҮЙ ДАСГАЛЫН НОМ, ОГТ ХЭРЭГЛЭДЭГГҮЙ СОНИХ ИХ ҮНЭЭР ТАРААЖ БАЙГААГ МЭДСЭЭР БАЙЖ БОЛОВСРОЛЫН ЯАМ, ХЯНАЛТЫН АЛБА ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙГАА НЬ ЭДГЭЭРИЙН ОРОЛЦОО БАЙГАА ЮУ ГЭЖ ХАРДАХ ААР БАЙНА

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн