Оросын алдарт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит 11 дэх удаагийн олон улсын дуурийн дуулаачдын Б зэрэглэлийн уралдаанд Дуурь болон Романс гэсэн хоёр төрөлд өрсөлдөж тэргүүн байрт шалгарсан Соёлын тэргүүний ажилтан Э.Анхбаяр эх орондоо ирлээ.
Тихвиний концертын танхим болон алдарт Мариинский театрт болсон дэлхийн аварга шалгаруулах уралдаанд манай улсаас дуучин Э.Анхбаяр, Б.Монголхүү, Б.Уранзолбоо, Б.Дэлгэрбаяр нар ур чадвараа сорьж, тэрээр Хөгжмийн зохиолч Б.Шаравын “Монголын тал нутаг” дуугаар оролцож тэргүүн байр эзэлсэн.
Э.Анхбаяр одоогоор Австрийн “Опера бург гарс” дуурийн компанитай хамтран ажиллахаас гадна Унгарын төв театрт уригдан гэрээгээр ажиллаж байгаа. Тэрбээр энэхүү уралдаанд амжилттай оролцсоноор гурав дахь В зэрэглэлийн уралдаанаас шагнал хүртэж байгаа нь энэ юм.