• МЭӨ 153 – Ромын зөвлөл албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
  • МЭӨ 45 – Ромын эзэнт гүрэн иргэний он тооллыг Юлианы тооллоор тооцож, жилийн эхний өдрийг Нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэж байхаар тооцжээ.
  • 1001 – Пап II Сильвестер Их хунтайж I Стивенийг Унгарын эзэнт гүрний хаанаар өргөмжлөв.
  • 1502 – Португалийн судлаачид одоогийн Рио де Жанейро хотод анх удаа ирлээ.
  • 1515 – Францын I Францис хаан ширээнд залрав.
  • 1600 – Шотландчууд Нэгдүгээр сарын 1-ний өдрийг албан ёсоор тоолж эхлэв.
  • 1739 – Францын аялагч Жан Баптист Чарльз Буве дэ Луцье Буве арлыг илрүүлэв.
  • 1773 – Английн далайчин Жон Ньютон “Amazing Grace” дууг зохион, өөрийн хөлөгтөө анх удаа дуулжээ.
  • 1776 – Америкийн иргэний дайн: Холбооны арми болон Эзэн хааны арми Виржиниа мужийн Норфолкт цуст тулаан дэгдээлээ.
  • 1801 – Их Британийн эзэнт гүрэн болон Ирландын эзэнт гүрний хооронд нэгдэх хэлэлцээ амжилттай болж Их Британи болон Ирландын эзэнт гүрэн гэж нэрлэгдэх болжээ.
  • 1801 – Одон оронч Жузеппе Пиацци одой гариг болох Сересийг нээжээ.
  • 1804 он – Гайти Францын жолоодлогоос мултарсан. АНУ-ын удаах Хойд Америкийн хоёр дахь тусгаар тогтносон улс болжээ.
  • 1808 – АНУ боол оруулж ирэхийг албан ёсоор хориглов.
  • 1833 – Их Британи улс Фолклендийн арлыг өөрийн эзэмшил хэмээн зарлав.
  • 1860 – Польш улс анх удаа шуудангийн марк ашиглажээ.
  • 1873 он – Япон Григорийн тооллыг хэрэглэж эхэлсэн.
  • 1877 он – Их Британийн хатан хаан Викториа мөн Энэтхэгийн хатан хаан хэмээн зарлан тунхаглагдсан.
  • 1881 – Францын зохион бүтээгч Фердинанд дэ Лессепс Панамын сувгийн барилгын ажлыг эхлүүлэв.
  • 1899 он – Куба Испанийн жолоодлогоос мултарсан.
  • 1901 он – Британийн эзэмшилд байсан одоогийн Австралийн нутаг Австралийн Хамтын Нөхөрлөл хэмээгдэж, анхны ерөнхий сайд нь Эдмунд Бартон хэмээгч хүн болжээ.
  • 1903 он – Дани улсын цахилгаан мэдээ дамжуулах хороог Хиагтад байгуулсан байна. Дани улсын (умарт зүгийн цахилгаан мэдээний нийгэмлэг) нийгэмлэг Орос, Хятад улсуудтай харилцан тохиролцсон ёсоор Бээжин ба Эрхүү хотуудад байгуулсан цахилгаан мэдээний конторууд нь хоорондоо Орос ба хятадын цахилгаан мэдээг харилцан солилцох ажлыг эхлүүлсэн түүхтэй.
  • 1912 он – Хятадад Дундад иргэн улс тогтжээ.
  • 1920 – Беларусийн Коммунист холбоо нам болон өргөжих болсоноо зарлалаа.
  • 1934 – Алькатраз арлыг АНУ-ын холбооны шорон болгов.
  • 1942 он: Атлантикийн дүрмийг үндэслэн Вашингтон Д.С.-д Нэгдсэн Үндэстний Байгууллагын тунхаглалд нийт 26 орон гарын үсэг зурж, Гитлерийн эсрэг эвсэлийг үүсгэв. Үүгээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын үндэс суурийг тавьжээ.
  • 1959 – Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро, тухайн үеийн удирдагч Фулгенсио Батистаг түлхэн унагав.
  • 1965 – Афганистаны нийслэл Кабул хотод Иргэний ардчилсан нам албан ёсоор байгуулагдлаа.
  • 1971 – АНУ-ын Конгресс тамхины сурталчилгааг хоригложээ.
  • 1979 – БНХАУ болон АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоожээ.
  • 1982 – НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Перу улсын дипломатч Хавиер Перез дэ Куеллар сонгогдлоо. Ингэснээр НҮБ-ын анхны Латин Америк ерөнхий НБД болсон юм.
  • 1984 он – Их Британиас салж, Брунейн султант улс тусгаар тогтнов.
  • 1990 – АНУ-ын Нью-Йорк мужийн амбан захирагчаар хар арьст Девид Динкинс сонгогдож, тус мужийн анхны өнгөт арьст захирагч болжээ.
  • 1995 – Дэлхийн худалдааны байгууллага албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
  • 1997 – НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ганын улстөрч Кофи Аннан сонгогдлоо.
  • 1999 – Европын Холбооны 11 гишүүн улс тус холбооны нэгдсэн мөнгөн тэмдэгтийг евро гэж нэрлэхээр болсон байна.
  • 2002 он – Евро нь Европын холбооны 12 гишүүн орны хууль ёсны мөнгөн тэмдэгт гэж батлагдав.
  • 2002 он – Хятадын Тайвань нэрээр Тайвань албан ёсоор Дэлхийн Худалдааны Байгууллагад элсэв.
  • 2009 – Тайландын нийслэл Бангкок хотын шөнийн цэнгээний газарт түймэр гарч 66 хүн амиа алджээ.
  • 2015 – ОХУ, Армени, Беларус, Казахстан, Киргизстан улсын удирдагчид Евразийн эдийн засгийн зөвлөлийг байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн