Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
60 тэрбум төгрөгийн яриа хэрэгжсэн бол асуудлыг шийдэх боломжтой – updown.mn

60 тэрбум төгрөгийн яриа хэрэгжсэн бол асуудлыг шийдэх боломжтой

АТГ өнөөдөр (2018.12.25) сар бүр өгдөг хэвлэлийн мэдээллээ түгээж байна. 60 тэрбум төгрөгөөр төрийн албыг арилжсан гэдэг асуудалтай холбоотой хэрэг хоёр жилийн хугацаанд яригдаж байгаа. 2017 оны долдугаар сард Эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш сар гаруйн хугацаанд ТЕГ, АТГ, ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар тухайн яриа болсон гэдэг нь тогтоогдсон байна. Гэвч тухайн үед Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор хэргийг хаасан аж.

Гэхдээ энэ яриа хэрэгжиж үү, үгүй юу гэдэг нь асуудал дагуулаад байгаа юм байна. Магадгүй үүнийг хэрэгжсэн гэж үзэж байгаа зарим хүмүүс өөрсдөө яаж хэрэгжсэнийг мэдэж байж болох ч, тэр хүмүүсийг АТГ-т дуудаад уулзахаар “хэрэгжээгүй” л гэдэг гэнэ. Үнэхээр хэрэгжсэн бол тэр хүмүүс үнэн зөвөөр мэдүүлээд асуудлыг нэг талдаа шийдчих боломжтой гэдгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар хэллээ.

Тагнуулын байгууллагаас энэ хэргийг сэргээж шалгах шаардлагатай гэж үзээд Нийслэлийн прокурорын газарт хүсэлт хүргүүлсний дагуу одоо 2017 онд ажиллаж байсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд цөөхөн хүний өөрчлөлт оруулаад мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

Энэ хэрэг хэрэгжсэн байж болзошгүй гэдгийг тогтоохоор авагдсан мэдээ мэдээллийг тагнуулын байгууллага шалгаж байгаа юм байна.

One thought on “60 тэрбум төгрөгийн яриа хэрэгжсэн бол асуудлыг шийдэх боломжтой

  1. Нэргүй 2018-12-26 07:54 at 07:54

    xeregjeegui yum chin yug ch yarij bolno sh dee gej bgaa yumuu iim l soliorchixson garuud bidnii deer bna shuu ard tumeen123456

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн