Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2017.02.23) болж 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн байна. Засгийн газар өнгөрсөн ням гаригт Олон улсын валютын сан /ОУВС/-тай хэлэлцээр хийсний дүнд өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдахаар болсон. Ингэхдээ ОУВС-аас төсвийн алдагдлыг бууруулах шаардлага тавьж байгаа юм. Энэ шаардлагын дагуу хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлд өөрчлөлт оруулах, зарим нэг Онцгой албан татварыг нэмэгдүүлэх зэрэг хэд, хэдэн төрлийн арга хэмжээ авах, үүнийгээ төсвийн тодотголоор баталгаажуулах зэрэг ажлыг хийх ёстой болсон юм. Үүний дагуу Сангийн яам төслийг боловсруулж, хуралдаанаар хэлэлцүүлсэнийг Засгийн газрын сайд дэмжсэн байна. Өнөөдрийн хуралдааны үеэр гарсан сайд нарын санал санаачлагыг төсвийн тодотголд нэмж тусган Засгийн газар төслөө УИХ-д өргөн мэдүүлэх юм байна.