МҮХАҮТ-с зохион байгуулдаг “Энтрепренер-2018” оны шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа өнгөрөгч 12-р сарын 21-нд болж өнгөрлөө. Уг арга хэмжээний Үндэсний шилдэг хөрөнгө оруулагч номинацид Очир Дагинас ХХК-н Экспортын үйлдвэр шалгарсан байна.
Олон шилдэг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдээс улс орны эдийн засгийг солонгоруулах, валютын дотогшоо урсгалыг нэмэгдүүлэх стратегийн өндөр ач холбогдолтой учраас ийнхүү Очир Дагинас ХХК-н Экспортын үйлдвэр шалгарсан байна. Тус үйлдвэр нь ашиглалтад ороод удаагүй боловч экспортын нийлүүлэлтээ хэдийнээ эхлээд байгаа бөгөөд одоогоор БНХАУ, БНСУ руу экспортын ачилтууд хийгдээд байна.
Мөн тус компани БНХАУ-н зах зээлд тусгайлан зориулж 100% махаар үйлдвэрлэсэн Талын Домог брэндээ тус зах зээлд танилцуулаад удаагүй байгаа бөгөөд уг брэндийн хиам нь 1 кг нь 178.000 төгрөгөөр Хятадын зах зээлд борлуулагдаж байна.