Ирэх тавдугаар сарын 14-15-нд Бээжин хотод “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалт болох юм байна. “Нэг бүс нэг зам”-ын тухай гадаадын сонсогчид, интернет ашиглагчдын ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор Хятадын Олону улсын радио дөрөвдүгээр сарын 15-аас тавдугаар сарын 5-ны хооронд 65 хэлний вебсайт, АПП, Facebook зэрэг нийгмийн сүлжээгээр дамжуулж асуулт хариултын тэмцээн зохион байгуулж эхлээд байна.
Хэрвээ оролцохыг хүсвэл овог нэр, харилцах утас, шуудангийн хаяг, хариулт зэргээ тодорхой бичиж, 5-р сарын 5-наас өмнө “word” хэлбэрээр myb@cri.com.cn хаягаар илгээх юм байна. Тэмцээний дүнг 5-р сарын 10-нд нийгмийн сүлжээгээр нийтэд зарлах аж.
Асуулт нэг: “Нэг бүс нэг зам” гэдэг үг аль хариултын товч нэрийдэл вэ?
A. “Торгоны зам дагуу эдийн засгийн бүс”
B. “21-р зууны тэнгисийн торгоны зам”
C. “Шинэ торгоны зам”
Асуулт хоёр: “Нэг бүс нэг зам” санаачилгыг хэн, хэзээ, хаана санаачилсан бэ?
A. 2013 оны 9-р сарын 7-нд, Ши Жиньпин дарга Казакстаны Назарбаев Их Сургуульд лекц уншихдаа “Торгоны зам дагуу эдийн засгийн бүс” гэдгийг анх дурдсан
B. 2013 оны 10-р сарын 3-нд, Ши Жиньпин дарга Индонезийн парламентад тавьсан илтгэлдээ “21-р зууны тэнгисийн торгоны зам”-ыг хамт байгуулах тухай тодорхой санал гаргасан.
Асуулт гурав: Эдгээрээс аль аль хариулт нь “Нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагааны гол агуулга вэ?
A. Бодлогын уялдаа
B. Дэд бүтцээр холбогдох
C. Худалдааг саадгүй болгох
D. Хөрөнгийн гүйлгээ
E. Иргэдийн эв санааны нэгдэл
Асуулт дөрөв: Эдгээрээс аль аль нь “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад баримтлах зарчим бэ?
A. Хамт зөвшилцөж судлах
B. Хамт байгуулах
C. Хамт хуваалцах
Асуулт тав: Эдгээрээс аль нь одоо байгуулж буй “Нэг бүс нэг зам” дагуу олон улсын эдийн засгийн хонгилд багтах вэ?
A. Хятад-Монгол-Орос
B. Ази-Европын эх газрын шинэ гүүр
C. Хятад-Төв Ази-Баруун Ази
D. Хятад-Энэтхэг Хятадын хойг
E. Хятад-Пакистан
F. Бангладеш-Хятад-Энэтхэг-Мьянмар
Эх сурвалж: Хятадын Олон улсын радио