Токиогийн дүүргийн шүүхээс”Ниссан Моторс” автомашинийн компанийн ерөнхийлөгч асан Карлос Гоныг баривчлан саатуулах хугацааг 10 хоногоор сунгахыг прокурорын зүгээс тавьсан хүсэлтийг зөвшөөрч баталсан байна. Энэ талаар “NHK” телевизийн суваг мэдээлжээ. Ингэснээр Карлос Гон ирэх сарын 1 эсвэл прокурор хоригдох хугацааг нь дахин хүсэлт гаргасан тохиолдолд 11 хүртэл хоригдох юм байна.

“Ниссан Моторс” компанийн захирал асныг баривчлах шинэ тушаалыг энэ сарын 21-нд гаргасан билээ. Учир нь түүнийг тус компанийн данснаас хөрөнгө оруулалт хийж алдсан 16.5 тэрбум ам.долларыг шилжүүлэхийг оролдсон гэж сэжиглэж байгаа аж. Үүний өмнө 64 настай Гон барьцаа төлж суллагдана гэж таамаглаж байсан ч өмнө нь орлогоо нуусан хэрэгтэй холбоотойгоор энэ хүсэлтийг нь няцаасан юм. Мөн түүний туслах 62 настай Грег Келлиг даргадаа орлогоо нуусан хэрэгт буруутгаж баривчилсан байна. Гэвч тэд тулгасан хэргийг нь үгүйсгэсэн бөгөөд санхүүгийн энэ мэдээллээ зарлах албагүй гэж мэдэгджээ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн