Өчигдөр орой (2018.12.21) Д.Дорлигжав Ийгл телевизэд ярилцлага өглөө. Даваа гаригт зарлагдсан байсан ярилцлагын цагийн зочноор оролцох хүсэлтээ яагаад цуцалсан бэ гэсэн сэтгүүлчийн асуултад тэр “Би хуулийн байгууллагад мэдүүлэг өгсөн. Хуулийн байгууллага та ойрын үед хэвлэл мэдээллээр тайлбар өгмөөгүй байна. Хуулийн байгууллагын онцлогийг та ойлгож байгаа биз дээ” гэж хэлсний дагуу зарлагдсан ярилцлагад оролцоогүй. Гэхдээ тэрнээс өмнө гарчих бололцоо байсан гэж хариуллаа.
МN-25 суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт 2018.12.11-ны өдөр оролцсон “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд УЕП асан Д.Дорлигжавын талаар:
-Улсын ерөнхий прокуророор Д.Дорлигжавыг ажиллаж байхад тухайн үед манай данснаас нэлээд хэмжээний мөнгө Ерөнхий прокурорын төрсөн дүүгийн данс руу шилжсэн нь үнэн. Энэ бол хууль хяналтын байгууллагын ажиллагаанд явж байгаа асуудал. Мэдээллийг Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаасаа буух үедээ гаргаж байсан.
Асуудлыг өнөөдөр ямар цаг үед яаж өнцгөөс, ямар хууль, эрх мэдэлтнүүдийн хүрээнд энэ яаж шалгагдах вэ гэдэг нь өөрөө цаг хугацааны асуудал. Намайг худлаа ярьсан гээд хүмүүс шүүх мүүхэд янз бүрийн байдлаар хандах л байх. Аягүй бол та бид хоёрыг ийм юм ярьсан гээд ч хандаж магадгүй хэмээн мэдэгдсэн.
Авлига уу, дарамт уу. Ийм нөхцөл байдлаар Д.Дорлигжавын хамаатанд шилжүүлсэн байж мэдэх 4 сая ам.долларын хэрэг, энэ мэдэгдэл Д.Дорлигжавыг нийтийн анхаарлын төвд авчраад байсан юм.
Энэ тухайгаа Д.Дорлигжав тайлбарлахдаа:
-Иймэрхүү мэдээлэл гарахаар манайхан хамгийн түрүү орь дуу тавиад хэвлэлийн хурал хийдэг. Гэхдээ орь дуу тавихынхаа өмнө бодох ёстой юм. Би бол гайхаж байсан. Яагаад энэ хүн ингэж ул үндэсгүй гүтгэж байгаа юм. Ямар шалгаантай, ямар үндэстэй, ямар зорилготой юм. Тэгээд энэ хүний ярьж байгааг няцаах баримтуудыг олж авч байж хүмүүсийн өмнө гаръя.
Тэгэхгүй энэ намайг гүтгэж байна. Би огт тийм юм хийгээгүй гээд байх юм бол хүмүүс итгэх үү, үгүй юу гэдэг асуудал байна. Түүн дээр жаахан цаг алдаж байсан. Дээрээс нь энэ нөхдүүд жаахан азнаж байгаач гэсэн учраас бас цаг алдлаа.
Ганболд гэдэг хүн иймэрхүү юм ярьж байгаа. Энэ хүний зорилгыг би ойлгохгүй байгаа юм. Хэдэн хэдэн зүйлээр тааж байна. Нэгдүгээрт, огт үндэслэлгүй худлаа гүтгэлэг гэдгийг би хэлэх ёстой. Би одоо өөрт чинь энэ бичиг баримтыг харуулаад өгнө.
Дөрвөн сая долларын түүх ингэж эхэлсэн…
Дөрвөн сая долларын тухайд түүх ингэж эхэлдэг юм. Алтан дорнод Монгол компанийн захирал Паушок гэдэг нөхөр Монголын Засгийн газартай алтын 68 хувийн татвар төлөхгүй ээ, би гадаадын хөрөнгө оруулагч гэж Олон улсын арбитр дээр маргаан үүсгэсэн байдаг юм. Тэгээд чи тогтвортой байдлын гэрээгүй учраас төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан.
Ингээд Паушок Эрдэнэтийн орлогч захирал байсан Бямбаа гэж хүнээр менежерээр томилоод, менежментын гэрээгээр миний үйлдвэрийг ажиллуулаад Монголын Засгийн газар, бусад газруудын өрийг барагдуулаад миний компанийг аваад яв гэсэн байдаг.
Гэтэл тэр компанийг ер ажиллуулаагүй. Хуучин эрүүгийн хэрэг үүсгэсэн гээд бүх тэрэг техникийг нь лацадчихсан, хөдөлгөдөггүй. Эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болгочихоод байхад хүртэл тэрийг нь нээж өгдөггүй. Энэ алтны компанийг авах гэсэн хүмүүсийн л сонирхол байсан юм билээ л дээ.
Тэгээд Паушок за ер нь Монголд юм хийж болохгүй юм байна гээд компаниа зарахаар шийдсэн юм билээ. Яагаад “байна лээ” гэсэн бэ гэхээр одоо энэ асуудалд нэр нь холбогдоод байгаа Баатар гэж манай дүү банкнаас зээл авахаар, өргөдөл гаргаад хөөцөлдөж явсан.
Тэр нь юу вэ гэхээр Рекат Монголиа гэж уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг зардаг ийм компани байгуулаад Голомтоос зээл авах гэж хөөцөлдөж байсан. Голомтын захирал Баясгалан тэр үед манай дүүд хэлсэн байсан. Паушок компаниа зарна гэж байна. Тэгэхээр чамд зээл өгөхгүй. Паушокийн компанийг худалдаад авах юм бол зээл өгье.
Яагаад гэвэл манай банк энэ Алтандорнодоос маш их авлагатай. Манайх авлагаа маш хурдан авах хэрэгтэй байна. Яагаад гэвэл энэ компани маш олон газар өртэй юм байна. Чи энийг худалдаад авах юм бол зээл өгье гэсэн байгаа юм. Тэгээд энэ гэрээ хүчин төгөлдөр батлагдаад, манай дүү Бямбаа эд нар Москва яваад Паушоктай уулзаад компанийг худалдан авахаар тохироод, төлбөрийн хугацааг тохирсон.
Паушок урьдчилаад хоёр сая доллар төл гэсэн болзол тавьсан юм билээ. Тэгээд ирээд Голомтоос авсан мөнгөөрөө хоёр сая долларыг Паушокт төлсөн. Ийм байж байтал Баясгалан гэв гэнэт зээл өгөхөө зогсоосон. Өө тэр Паушокийн компанийг бэлэн мөнгөөр худалдаад авах мөнгөтэй хүн олдлоо гэсэн. Тэр нь одоо энэ Ганболд.
Тэгэхээр зэрэг манай банк заавал өөрт чинь зээл өгөх гээд байх юм байхгүй. Барьцаа баталгаа нь олигтой байгаагүй юм уу хаашаа юм. Ямар ч байсан эрсдэл үүснэ гэж үзсэн байх, бэлэн мөнгөтэй хүн хүрээд ирлээ. Тэгээд ярьсан юмаа зогсооё гэж манай дүүд хэлсэн юм билээ. Нэгэнт зээл өгөхгүй гэж байгаа юм чинь тэгэхээс яахав дээ.
Тэгээд энэ Бясгалан, Ганболд манай дүү гурав суугаад за би энэ Паушок гэдэг хүнтэй уулзаад, гэрээ байгуулаад хоёр сая долларыг төлсөн байсан шүү. Тэгэхээр та эхлээд энэ хоёр сая долларыг манай дансанд хийгээд, банкны өрийг эргүүлж хаагаад энэ тооцоог дуусгах ёстой шүү гэж тохирсон байдаг юм.
Тэр дагуу 2011 оны 9 сарын 27-нд хоёр сая доллар Ганболдын компаниас орж ирээд, мөн тэр өдрөө эргээд Голомт банкны зээлийн үндсэн төлбөрийг төлөөд гарсан бичиг байна. Ганболдын орилоод байгаа 4 сая долларын нэгний баримт нь энэ. Бизнесийг нь нэгэнт Ганболд авч байгаа бол зээлийг нь бас төлнө шүү дээ.
Алтан дорнод Монголын захирал Т.Ганболд их шорон санаатай хүн байх
Тэгээд манай дүү сарын дараа дансаа шалгасан чинь дахиад 2 сая доллар данснаас нь гараад явсан байдаг юм. Нэлээд их төлбөр тооцоо өөрт нь мэдэгдэлгүй ороод, гараад явсан байдаг юм.
Тэгээд Голомт банкны захирал руу 2011 оны 11 сарын 11-нд манай данс руу би мэдээгүй байхад юун их төлбөр тооцоо ороод гараад явчихав аа гэж албан тоот явуулсан байдаг. Энэ чинь Банкны тухай болон олон хууль тогтоомж зөрчигдөж байна. Би өөрөө мэдэхгүй байхад яагаад ийм гүйлгээ хийгдэв гэж.
Голомт тэгээ эргүүлээд манай дүүд нэг цаас өгсөн байдаг. Тэр нь юу гэхээр энэ 11 сарын 8-ны өдөр Пайонеринг интернэйшил гэж энэ компани байгаа. Энэ бас Ганболдын компани. Энэ компани танай дүүгийн Рекат Монголиа компанийн данс руу андуурч 2 сая доллар шилжүүлсэн тул буцааж манай мөнгийг буцааж шилжүүлж өгнө үү гэж бичиг ирсэн юм. Андуураад бид шилжүүлсэн. Танай дүүгийн мөнгийг буцааж төлж өгсөн юм аа гэж бичиг ирсэн. Энэ дагуу төлбөрийг хийж өгсөн юмаа. Үүний дагуу хийгдсэн, андуураад хийсэн юм, уучлаарай гэсэн яриа тухай үед болсон.
Энэ хүний барьж гүйгээд байгаа юм бол эхнийх нь хоорондын тооцоогоо хийсэн 2 сая долларын баримт. Нөгөөдөх нь андуурч мөнгөө хийгээд буцааж авсан 2 сая долларын гүйлгээний баримт. Үүнийг барьж гүйгээд байгаа хүн. Би тэрийг нь одоо ч үзэж байгаа юм биш. Дээр яригдаж байхад үзэж байсан.
Би бодоод байгаа юм. Нэг бол энэ хүн их шорон санаатай хүн. Андуурч биш зориуд хийсэн байх. Тэгээд андуурлаа гэж хэлээд сенсааци үүсгэх гэж ингэж хийсэн. Эсвэл ерөөсөө надыг оролдох гэхээрээ манай дүүгийн дансанд оруулж гаргасан хууль ёсны төлбөр тооцооны баримтуудыг барьж баахан шуугиан дэгдээсэн ийм хүн.
8 comments
Авилга авсан уу гэж ярилцлага авахаар тийм гэж хэлэх хүн байх уу. Үлгэр нэг л ойлгомжгүй ээ
Golomt bank hunii dansand medegdelgui guilgee hiideg bank umuu
Golomt bank burutan bolwoo huurhii
авилгачидыг буудан алах хуультай болохгүй бол төрд гарсан бүх хүн төрийг идэх юм эрх баригчид өөрсдөө баян ард түмэн ядуу байх ёстой юмуу эдний хөрөнгийг хураах цаг болсон шүү босцгооё сэрцгээе
dorligjav aa!!! muu luivarchin chi hudlaa yarihgui shuu!!!!
Chamaig medne shuu!!!
Muu avilgachin hudlaa bitgii shaagaarai.Chi bol mungunuus uur ym boddoggui shunaliin tulam shuu.Chamd avilga avch nuun daragduulsan heregsehgui bolgoson hereguud olon bii shuu dee.ter tom erh medeltei suudal deer chi munh bh ym shig avirlaj bsan daa.Ene tuhai prokerort ajillaj bsan olon hun helene dee.nelnee.Burhan hardag ym bn.gemtniig gesgeene dee.Chi laigaa edel dee muu hulgaich luivarchin mini…
Ганболд энэний хариуг юу гэж тайлбарлах вэ
Бодож бодож арайхийн олсон, зохиомж маш муутай ҮЛГЭР байна. Тэр мөнгөөр нь тансаглаж зугаалж яваад охин нь Босфорын хоолойд живж үхээ биз дээ. “Муу юм модон улаатай” гэж …