Шинэ жилийн баяр болон сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор орон нутгийн замд хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаа тул Тѳв аймгийн цагдаагийн алба хаагчид байнгын хяналт шалгалт хийж байна.
Хяналт шалгалтаар, арванхоёрдугаар сарын 19-ний шѳнѳ тээврийн хэрэгсэл ашиглан Тѳв аймгийн Баянцогт сумын нутгаас бусдын нэг тооны адуу, Тѳв аймгийн Ѳндѳрширээт сумын нутгаас бусдын дөрвөн тооны адууг хулгайлан шулж, авч явсныг илрүүлжээ.
Мөн 20-ний шѳнѳ Тѳв аймгийн Баянцогт сумын нутгаас бусдын дөрвөн үхэр, Ѳвѳрхангай аймгийн Бат-Ѳлзий сумаас бусдын 13 тооны адууг хулгайлан амьдаар нь тээвэрлэн явсан хэргүүдийг тус тус илрүүлэн Тѳв аймаг дахь Цагдаагийн газар шалгалтын ажиллагаа явуулж байна.