Бугат хотын Дунд шатны ардын шүүх өчигдөр (2018.12.21) Өвөр Монголын Банкны (Bank of Inner Mongolia) Ерөнхийлөгч асан Ян Чэнлид цаазын ял оноожээ. Банкны Ерөнхийлөгчийг их хэмжээний авлига авсан, төсвийн хөрөнгө идэж шамшигдуулсан хэрэгт буруутган шалгаж байсан юм. Түүнийш 2000-2013 онд бусдаас нийтдээ 307 сая юаний ($44.54 сая) дүнтэй авлига авсан, 298 сая юаний хөрөнгө хувьдаа завшсан хэмээн шүүх үзсэн байна. Мөн уг хэрэгт холбоотой Ян Хайд 19 жилийн хорих ял, Жан Тинд таван жилийн хорих ял тус тус оноожээ. Мөн Ян Чэнлиний ялыг гүйцэтгэх хугацааг хоёр жилээр хойшлуулах шийдвэрийг бас гаргажээ.
Global Times

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн