БСШУС-ын сайдын тушаалаар 2019 онд Монголын бүх ард түмний спортын ХV наадмыг өвлийн төрлөөр, Хүүхдийн спортын VI наадмыг өвөл, зуны төрлөөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тэгвэл эдгээр спортын наадмыг зохион байгуулах хороо анхдугаар хурлаа хийв.
Зохион байгуулах хорооны уг хурлаар Бүх ард түмний спортын XV, Хүүхдийн спортын VI наадам ирэх онд зохион байгуулах нэгдсэн зааврыг хэлэлцэн баталлаа. Биеийн тамир, спортын хөгжлийг эрчимжүүлэх, хүүхэд залуусыг уриалах, биеийн тамир, спортын цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилготой наадмуудын зохион байгуулах хороог БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр даргалдаг бөгөөд наадмыг онцлог байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам