Хэвлэлийн хүрээлэнд өчигдөр (2018.12.21) Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ээлжит уулзалт болж Зөрчлийн тухай хуулийн талаар хэлэлцэж, Зөрчлийн хуулийн Ажлын хэсэг, Эрүүгийн хуулийн Ажлын хэсэгт санал хүргүүлэхээр боллоо. Мөн Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид ажлын хэсгүүдэд 2-3 хүн оруулах албан хүсэлт илгээхээр болов.
Саналын эхийг мэргэжлийн хуульчийн хамтаар хэлэлцсэн бөгөөд дахин боловсруулалт хийн, энэ сарын 23-ны өдрийн үдээс хойш дахин нягтлахаар уулзалтад оролцсон төлөөллүүд шийдвэрлэлээ. Түүнчлэн саналыг ирэх Даваа гарагт хүргүүлэх бөгөөд түүнээс өмнө 10:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд нэр бүхий 15 байгууллага, холбоодын төлөөлөл гарын үзэг зурж, баталгаажуулна.
Мөн иргэний хуульд байгаа заалтуудыг олон нийтэд сурталчлан хүргэх, зөрчлийн хуулийн асуудлаар яагаад нэгдэж байгаагаа олон нийтэд таниулах ажлыг шат дараатайгаар эхлэхээр болсон юм.