УИХ-ын чуулганы хуралдаан ирц хүрэхгүйн улмаас өнөөдөртөө зургаа дахь удаагаа хойшлоод байна. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн талцал хуваагдал дан ганц Төрийн ордонд сөрөг нөлөөгөө үзүүлсэнгүй. Төрийн байгууллагууд, орон нутагт ч өрнөж байгаа юм.
УИХ-ын даргаа огцруулна гэсэн 40 гишүүд чуулганы хуралдаанд суухгүй, хуралдааны ирц хүрэхгүй байгаа ч гишүүд бол өөрсдөө Төрийн ордонд гүйлдэж байна. Тэд чуулганы танхимаасаа зай барьж, өрөө өрөөндөө нууцхан шивнэлддэг болсоор уджээ.
Өнөөдөр (2018.12.21) үдээс хойш 13.00-15.00 цагийн хооронд Төрийн ордонд УИХ-ын гишүүн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар явж байв. Сайд бол УИХ-ын даргаа огцруулна хэмээн мэдэгдсэн талын хүн. Түүнтэй таарсаных, мөн цаг үеийн асуудлын тодруулга өгөх хүсэлт тавьлаа.
Ч.Хүрэлбаатар “за байж бай” гэж хэлчихээд, гар утсаараа ярьсаар дөрвөн давхарт байрлах Л.Энхболд гишүүний түгжээтэй байсан өрөөг тогшив. Төд удалгүй Л.Энхболд гишүүний хаалганы түгжээ торхийн дуугарч, туслахууд нь сайдыг оруулж орхиод тэднийг гаднаас нь цоожлоод явж одлоо.
Цоожтой хаалганы ойролцоо, шатан дээр УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдын ажлаа өгөхөө мэдэгдээд удаагүй байгаа Я.Содбаатар гишүүнтэй таарлаа. Мөн цаг үеийн асуудлаар ярилцлага авах байр сууриа хэлтэл “дараа ярья” гэсэн үгээр ам таглан цааш явж одсон. Гэхдээ ганц Я.Содбаатар гишүүн ч ингэж ам тагласан юм биш.
Үүний дараа Б.Бат-Эрдэнэ гишүүнтэй таарч ярилцлага өгч, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй юу гэхэд “Нөхцөл байдал ийм эгзэгтэй байхад хамаагүй юм ярьж болохгүй шүү дээ. Дараа, шинэ он гарахаар яриа өгье” хэмээн найрсагхан учирлаад Д.Тэрбишдагва гишүүний өрөөнд яваад орчихлоо.
Түүнтэй таарахын өмнө Д.Тэрбишдагва гишүүний өрөөгөөр ороход тэрээр өрөөндөө ганцаараа утсаар яриад тун завгүй байсан тул надад зөвшөөрөл авах боломж ч олдоогүй юм.
ЖДҮХС-гийн зээлийг УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компани, хуулийн этгээдүүдэд олгосон гол хэргийн эзнээр тодорч, сайдын суудлаа өгсөн ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг гишүүн ч мөн “Ах нь энэ удаад яриа өгөхгүй. Дараа болъё за.” гэж эелдгээр хариулах юм.
Ингээд тархай бутархай бүлгийг толгойлж суугаа МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гишүүнийг сураглатал тэрээр өнөөдөр (2018.12.21) тойрогтоо ажиллахаар Өвөрхангайг зорьсон гэж туслах нь хэлэв.
Г.Тэмүүлэн, Б.Оюундарь, С.Жавхлан, С.Бямбацогт, Б.Саранчимэг зэрэг олон гишүүний өрөө өнөөдөр цоожтой байна. Гэхдээ цоожтой хаалганы цаана гишүүд хэд хэдээрээ нийлж аваад ээлжит сюрпризээ бэлдэж магадгүй гэж ордны ажилчид хошигнож байна.
Хаалга нь нээлттэй гишүүдийн өрөөнд туслахаас өөр хүн алга. Туслахууд “Гишүүн гадагшаа гараагүй, ордон дотор л явж байгаа” гэсэн ив ижилхэн хариулт өгч байх юм.Төрийн ордныхны өнөөдрийн төрх ийм л байна.
Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааныг даргалсан УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хуралдаа суухгүй байгаа гишүүдийн цалинг хасах санал гаргасан. Хурал хаягсдын дийлэнх нь ЖДҮ-чин голдуу гишүүд. Тэд хасагдсан цалингаа юманд тооцохгүй л болов уу.
Харин тэдэнд цалингаас өөр хатууханд тооцогдох хариуцлага хэрэгтэй болж. Ард түмэн тэднийг сонгоод гаргаад ирсэн шигээ ар шилнээс нь эгүүлэн татдаг ийм тогтолцоо, ийм хууль эрх зүйн орчин үгүйлэгдэж байна.
Я.ХУЛАН
2 comments
Даварцан хулгайчуудыг хуулиа батлаж улс орон ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байхаа байг гэхэд жоохон ч гсн сэтгэл гаргаад энэ ид ес эхэлж өвлийн хүйтэн эхлэн өсөөд хэтэрсэн долларын ханш бензины үнэ ждү гээ цэгцэлж байхын оронд ганц хүнийг барьж идэх гэж өс санан албан тушаал ирээдүйн томилгоондоо улайран хурлаа тасалж бга эргүү п нарыг маш том арга хэмжээ авч хариуцлага тооцож амы нь асуух хэрэгтэй бн. Ганц хүнийг унагаснаар та нар юу чадаж юу гийгүүлэхийн??!! Тийм шударга юм бол өөрсдийнхөө болон та нарыг удирдаж уриалаад бга женко болон хүрэлсүх нтр иынхээ бүх но булхай хулгайлсан мөнгий нь бас гаргаж ирээч!! Зүгээр ярисан яриагаар нээнтэглэж хурлаа хаяж явдаг гишүүдийг ямар хүн гэхвэдэ ичмээр адгийн шаарнууд!!!
Адгийн хулгайч нар ЖДҮ мөнгөөр төр худалдаж авч сандайлчихаад хэндээ эрхлээд байгаа бузарууд бол? Татвар төлөгчдийн мөнгөөр төрийн ордонд шалхайж хор найруулж ток цахилгаан туслах ажилчдын цалин зэргээр төсөв үрж байгаа хулгайчуудыг хуйгаар нь хөөж гаргаад шоронлуу туувал барав.МАН ын мангарууд, ялангуяа ЖДҮ чидийг эрлэг Номун хаан авч явж монголыг цэвьэрлэх болтугай.