Оросын гэмт хэргийн ертөнцийн “Загалмайлсан эцэг”-үүдийн хөшөө

Оросын гэмт хэргийн ертөнцийг атгадаг мафийн тухай яриа 90-ээд онд домог мэт үргэлжилдэг байсан. Хэдийгээр энэ цаг үед тэдний тухай мэдээлэл цөөдсөн боловч мафийн түүх, тэдний оргил он жилүүдийн нотолгоог одоо ч гэсэн хэд хэдэн газраас үзэж болох юм.

Тэдгээрийн нэгд Оросын мафи, эрүүгийн эрх баригчдыг хөдөөлүүлсэн булш, оршуулгын газар багтдаг байна. Баримтыг Денис Тарасов гэрэл зургийн хальсанд буулгажээ. Хөшөөний эзэд бол 1990-ээд онд гэмт хэргийн ертөнцийн гол төлөөлөгчид, нөлөө бүхий этгээдүүд. Хөшөө, дурсгалын самбарыг гэр бүл, хамтрагчид нь бүтээсэн аж.

Гэрэл зурагт зөвхөн Екатеринбург, Днепропетровск хотын оршуулгын газар дахь “цогцолбор” багтсан байгаа. Ийм цогцолбор урлан, “зэрлэг зах зээл”-ийн үед ид цэцэглэсэн эрүүгийн гэмт хэргийн ертөнцийн төлөөлөгчдийн сүртэй хөшөөг Оросын маш олон хот, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улс орнуудын оршуулгын газраас ч олж харж болно гэж зохиогч нь хэлсэн байна.

Зэрлэг зах зээлийн загалмайлсан эцгүүдэд зориулсан хөшөөнүүд хамгийн үнэтэй чулуу, эд зүйлсээс бүтсэн. Хөшөө эздээ зөвхөн нас барсан гэдгийг нотлоод зогсохгүй, тэдний амьдралын сонин содон хообий, ааш араншинг харуулдаг. Гадны үнэтэй машин, аяга таваг, тансаг тавилга гэх мэт хэрэглээг ч дэлгэсэн Тарасовын гэрэл зургийн бүтээлийг өрнөдийнхөн ихээхэн сонирхсон бөгөөд Лондонгийн Сачти галерей үзэсгэлэн нээх эрх өгч байжээ.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

4 thoughts on “Оросын гэмт хэргийн ертөнцийн “Загалмайлсан эцэг”-үүдийн хөшөө

  1. zochin 2018-12-22 13:04 at 13:04

    Orosiin eh oronchuud mafia yoponii yakuzanuud germanii nazinuud americaiin white supriesm.Eh oronch ujeltnuud mongoliin shiliin sain erchuudiin tuuh monhorson kkk.Ene bol cron bolgond baidag zuil,.Itis is natural bulling than generation of my ancestors

    Хариулах
  2. ЗОЧИН 2018-12-22 16:56 at 16:56

    НӨГӨӨ ОРШУУЛГЫН ГАЗРЫН БАЯН ХҮҮР ГЭДЭГ ЭНЭ БАЙХДАА

    Хариулах
  3. Нэргүй 2018-12-24 10:57 at 10:57

    оросын бүх мафийн эзэн, захирагч дед хасаны хөшөөний зураг байхгүй байна шүү.

    Хариулах
  4. Нэргүй 2018-12-25 13:27 at 13:27

    uhej dald orson ni yamaidaa

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн