2018-12-21 08:231min00

Орон нутагт сургуулийн тааз нурж, унажээ

akt

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын дунд сургуулийн тааз өчигдөр /2018.12.20/ нуржээ. Бага ангийн сурагчдын хичээлийн танхимын тааз нурах үед хүүхдүүд байгаагүй байна. 1975 онд ашиглалтад орсон барилгад жил бүр засвар хийдэг ч нурах аюулд хүрсэн нь олон иргэдэд бухимдал төрүүллээ. Төрийн үйлчилгээ орон нутагт тэр дундаа боловсролын байгууллагад ямар байгааг өчигдөр болсон байдал харуулж өгснийг олон иргэд шүүмжилж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй