08:00 цагт: Улсын Ерөнхий прокурорын газрын гадна талбайд иргэдэд зохиомол хэрэг үүсгэн хэлмэгдүүлж байгааг эсэргүүцэж иргэн Б.Батдэлгэр жагсаал зохион байгуулна.

09:00 цагт: ХСИС-д “Хар тамхины гэмт явдал, шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.

09:00 цагт: Богд хааны ордон музейд Богд хааны түмэн өлзий гийсний 150 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан “Богд хаан 2018” оюутны эрдэм шинжилгээний бага хурал болно.

10:00 цагт: МУИС-ийн төв байранд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Гавьяат хуульч, доктор Жаргалсайханы Энхсайханд МУИС-ийн Хүндэт доктор цол олгоно. 10:00 цагт: Эрүүл мэндийн хөгжлийн төвд хүний эрүүл мэндийн нийт зардлыг өвчний ангиллаар олон улсын аргачиллын дагуу тооцоолон гаргасан талаар мэдээлэл хийнэ.

10:00 цагт: Улаанбаатар чуулгын байранд Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудын дунд зарласан болзолт уралдааны дүнг танилцуулна.

11:00 цагт: “Туушин” зочид буудалд “Тархины харвалт ба зүрхний шигдээс төсөл”-ийн таван жилийн тайланг танилцуулна.

11:00 цагт: ЭМЯ-нд Шинэ жилийн бэлэг, хоолны хордлого, томуу томуу төст өвчний талаар урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээлэл өгнө.

11:00 цагт: “Үндэсний мэдээллийн төв”-д Гутайн давааг Улсын тусгай хамгаалалтад авах талаар Хэнтий аймгийн Батширээт сумын иргэд, малчид мэдээлэл хийнэ.

12:30 цагт: Эрүүл мэндийн хөгжлийн төвд “1:2 хөтөлбөр”ийн хүрээнд 120 сувилагч ажлын байраар хангасан талаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт: Хангарьд ордонд “Нийслэлийн шилдэг хүүхэд”, “Нийслэлийн хүүхдэд ээлтэй байгууллага” шалгаруулах ёслолын үйл ажиллагаа болно.

14:00 цагт: Нийслэлийн гэр бүл хөгжлийн газрын хурлын танхимд “Монголын эрэгтэйчүүдийн боловсрол ба хөдөлмөр эрхлэлтийн асуудал” хэлэлцүүлэг болно.

14:00 цагт: МУБИС-ийн зайны сургалтын төвд “Цахим хичээлийн бэлтгэл” практик сургалтын хаалтын арга хэмжээ болно.

14:00 цагт: Сүхбаатар дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд “ЖДҮ-ийн өнөөгийн байдал, хөгжлийн боломж” арга хэмжээ болно.

17:00 цагт: МҮХАҮТ-ын Их танхимд Оны шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулах “Энтрепренер-2018” ёслол болно.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн