Говь-Алтай аймгийн Жаргалан сумын ойролцоо хаваржиж байсан Малчин айлд эмч нар очиж яаралтай тусламж үзүүлж эх хүү хоёрын амийг аварсан байна. Тодруулбал, тус аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмч нар төрөхийн хүндрэлээс гэртээ их хэмжээний цус алдаж байсан х.Саранчимэгт хагалгаа хийж. Одоогийн байдлаар эх, хүү хоёрын биеийн байдал сайн байгаа аж. Хагалгааг ГАА-ийн нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн их эмч Б.Сэргэлэн, А.Сувдмаа нар хийжээ.