ШТС-ууд бензений үнийг бууруулаад 13 хонож байна. Өөрөөр хэлбэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон АМГТГ-аас компаниудад шатахууны хилийн үнэ буурсан үед жижиглэнгийн үнийг буулгаж байх чиглэл хүргүүлсний дагуу 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн АИ-92 бензиныг улсын хэмжээнд 100 төгрөгөөр бууруулсан.
Засгийн газраас цаашдаа шатахууны үнийг шат дараатайгаар буулгахаар болсон юм. Гэвч, зарим нэг импортлогчид үнээ хямдруулаагүй аж. Тиймээс иргэдээс ирсэн мэдээлэлийн дагуу МХЕГ-аас ШТС-уудад хяналт шалгалтыг явуулж, өргөн хэрэглээний бараа худалдаалагч аж ахуйн нэгжүүдэд шатахууны үнэ буурсантай холбогдуулан бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах албан даалгаврыг хүргүүлээд байна.
ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны 2018 оны 12 дугаар сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 82-148 ам доллараар буурч, Аи-92 автобензин 617 ам.доллар/тн, дизелийн түлш 706 ам.доллар/тн болоод байна.