Өмнөд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэгч компани “цөмийн бөмбөг” нэртэй маск үйлдвэрлэж, савлагаан дээр нь Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны зургийг тавьснаарааа шүүмжлэлд өртлөө.
2018 оны зургаадугаар сараас эхлэн тус компани арьс чийгшүүлж, цайруулах үйлчилгээтэй 25 мянга гаруй ийм маск зарсан байна. БНАСАУ-ын төлөөлөгчдийн мэдээлж буйгаар масканд БНАСАУ, Хятадын ариун уул гэж үздэг Пэкту уулын эрдэс ус агуулагдсан гэнэ. Хэдийгээр уг бүтээгдэхүүн олон нийтийн сүлжээнд алдаршсан ч олон дэлгүүр энэ маскийг зарахаас татгалзжээ.
“Энэ бол Хойд Солонгосын дарангуйллын дор хэлмэгдсэн, зовлон шаналал амссан хүмүүсийг доромжилж буй үйлдэл” хэмээн Хойд Солонгосын нэгэн дүрвэгч мэдэгджээ. Уг маск нь 1948 оноос хойш Өмнөд Солонгост хэрэгжиж буй Кимийн дэглэмийг иргэдэд хориглохыг уриалсан хуульд харшилж байгаа юм.