Далай лам нарын дэлхийн дээвэрт байгуулсан тансаглал

“Дэлхийн дээвэр”-т тансаг ордон барьсан Далай лам нарын тухай орчуулан хүргэж байна.

Буддын лам нар ихэвчлэн шунал тачаалаас ангид, бясалгал сахил санваар дунд насыг элээдэг гэж боддог. Тэдний олонх нь ийм амьдралаар амьдардаг боловч засаглалыг гартаа авсан, засаглалд шунасан буддын шашинтнууд ч цөөнгүй байжээ.

Түүхийн янз бүрийн түвшинд Төвдийн буддын шашны удирдагч Далай лам нь зөвхөн шашны төдийгүй тухайн улсынхаа улстөрийн удирдагч байж иржээ. Далай лам нар армидаа зарлиг буулгаж, эрх бүхий албан тушаалтнуудыг томилж, авлигатай тэмцэхийн зэрэгцээ өөрсдийгөө хүндэтгүүлэх үүднээс том том ордон хүртэл бариулж байв.

1578 онд шашны сургуулийн дээд лам Гэлугва Содномжамц Түмэдийн хан буюу Өвөрмонголд аж төрж байсан угсаатны Алтан хантай уулзаж, түүнд “Далай лам” хэмээх нэрийг анх өргөмжилжээ. Энэхүү үйл явдалд зориулан тал нутагт ихэс дээдсийн хуралдай зохион байгуулж, энд лам ханд Барма буюу шашны тэргүүн цол олгосон байна. Үүний хариуд хан түүнд бичиг бүхий алтан тамга бэлэглэж байжээ.

Далай хэмээх цол хүртсэн шашны анхны удирдагч нь III Далай лам юм. Эхний хоёр Далай лам энэ цолыг сүүлд нь хүртсэн байдаг. Гэхдээ гуравдугаар Далай ламын хувьд улс төрийн засаглалгүй, зөвхөн шашны засаглалтай байсан гэдэг.

Энэ цагаас хойш лам нарын дээд удирдагч Далай лам хэмээх цол хүртдэг болсон бөгөөд Содномжамц хамгийн анхны III Далай лам болж, түүний өмнөх нь нэг, хоёрдугаар Далай лам гэгдэх болжээ. Содномыг гурван настай байхад нь дээд лам Гэндэнжамцын хойт дүр хэмээн тодруулсан аж. Гуравдугаар Далай лам улс төрийн эрхгүй, шашны удирдагч хэмээн амьдралынхаа ихэнх он жилүүдийг Монголын талд өнгөрөөж, 1588 онд таалал төгсчээ.

Улс төрийн удирдлага эргэн ирсэн нь

Харин XVII зуунд л Далай ламд шашнаас гадна төрийн удирдлага шилжин иржээ. V Далай лам буюу Нагваанлувсанжамц Гэлугвагийн сургуулийн хүрээнд шашны засаглалаа аваад зогсохгүй Төвдөд улс төрийн засаглалыг ч барьж эхэлсэн байна. Түүнийг 1642 онд Халимагийн нэгэн угсааны Гүш хан төрийн эрхээ өргөн барьжээ. Ийнхүү нийслэл Лхас хотноо төвлөрсөн V Далай лам гурван жилийн дараа өөртөө Потала ордныг барьж, энэхүү ордон нь 1959 он хүртэл бүх Далай ламын шилтгээн байсаар ирсэн байна. Харин XIV Далай лам Хятадын Төвдийн эзэрхийллээс зугтаж гарах үеэс энэ ордон Далай ламын ордон байхаа больжээ.

Потала ордон

Уг ордон 3700 метрийн өндөрт баригдсан болохоор дэлхийн хамгийн өндөрт оршдог ордон гэж хэлж болох юм. Барилгын ажил 1645 онд эхэлж, дөрвөн жилийн дараа Төвдийн бүх засаг захиргаа энд шилжин ирсэн байдаг.

Ордны гадна тал цайзыг санагдуулам аж. Анхандаа энд зөвхөн Потранг Карпо хэмээх цагаан чулуугаар хийсэн ордон л барьсан байна. Харин энэхүү ордон 1690 онд буюу V Далай ламын таалал төгссөнөөс 20 жилийн дараа баригдаж дуусчээ. Цагаан ордны барилгын ажил дууссаны дараа Улаан ордон буюу Потранг Марпогийн барилга эхэлжээ. Үүнийг буддын шашны судар хадгалах, номын сан, энгийн ардтай уулзах газар маягаар ашиглаж байлаа.

Потала ордны бас нэгэн үүрэг нь Далай лам нарын бунхны үүргийг гүйцэтгэх юм. Ордны гол хэсгийн нэгийг алт, үнэт чулуугаар чимэглэсэн найман бунхан болгожээ. Эхний бунхан нь ордныг багйуулагч V Далай ламынх юм. Үүнд 3721 кг алт орсон бөгөөд орчин үеийнхэн “дэлхийн баялгийн тал” нь энэхүү чимэглэлд орсон гэж баталдаг.

Мөргөлийн заалыг ч мөн хайр харамгүй чимэглэжээ. Алт, үнэт чулуу, торго гээд Хятадын эзэн хаад сайн хөршийн харилцаатай байна гэж найдаж бэлэглэсэн ихэнх зүйлс энд оржээ. Хамгийн том павильоныг нь Чин гүрний удирдагч Канси хааны бэлэглэсэн агуу том хөшгөөр чимэглэсэн байна. Энэхүү хөшгийг хийхэд бүтэн жил зарцуулсан бөгөөд байршлуулахын тулд том заалтай тусгай өөрөө хүртэл барьсан гэдэг.

Диваажингийн цэцэрлэг

Гэвч Потала ордон Далай лам нарт хүрэлцэхээ больж, 1755 онд бас нэгэн ордон барьсан нь Төвдийн удирдагчийн зуны ордон болсон Норбулинка юм. Үүнийг барьж байгуулахад 30 орчим жил зарцуулсан байна. Зуны ордныг дөнгөж эхлүүлсэн VII Далай лам үүнд орж баясч ч чадалгүй 1783 онд VIII Далай ламын үед л ашиглалтад орсон гэдэг. Тэр цагаас хойш XIV Далай лам Төвдөөс зугтах хүртэл Төвдийн удирдагчид өвлийн саруудад Поталад амьдарч, зун нь Норбулинкад очдог болжээ.

Норбулинка

Ордны цогцолборын нийт талбай 36 га. Харин ордны эргэн тойрны цэцэрлэг 3,6 км.кв талбайтай. Түүнийг дэлхийн хамгийн өндөрт оршдог цэцэрлэг, “хүчилтөрөгчийн баар” хэмээн нэрлэдэг. Ордны цогцолборын газар нутагт нийт 5 ордон байдаг. Эдгээр нь VIII Далай ламын үед барьсан гурван давхар Келсанг Потранг, XIII Далай ламын үед сэргээн босгосон Алтан шугам, Ченсел Потранг, түүнчлэн XIV Далай лам Төвдөөс зугтахаас өмнө байгуулсан Мигур Потранг зэрэг ордог.

Келсанг Потранг

Бүх ордныг уламжлалт хээ чимэг, торгон хөшиг, халхавчаар чимж, гол өрөөнүүдэд нь алтаар чимэглэсэн Буддын баримлыг байршуулдаг. Түүнчлэн цэцэрлэгт хүрээлэнд Камсум Цилнон павильоны дэргэд Далай лам нар Төвд дуурь, хөгжмийн тоглолт үздэг газар хүртэл байгуулжээ. Гадна хана нь энэхүү цогцолборын хилийг илтгэдэг бөгөөд дотоод хэсэг нь зөвхөн Далай лам нар болон зөвхөн түүний ойр тойрныхон ордог хувийн газар нутаг байлаа.

Гэхдээ цэцэрлэгийн гадна хэсэгт орж ирэх хүмүүс европ хувцас өмсөхгүй, бүрх малгай, гуталтай байхгүй гэсэн хатуу хориг тавина. Асар том цэцэрлэгт хүрээлэнд зочдыг нэгжиж шалгах, хянах үүргийг төв банхар буюу мастиф үүлдрийн ноход гүйцэтгэнэ.

Мастиф үүлдрийн ноход Далай ламын аюулгүй байдалд санаа тавих бол Лхасын апсо хэмээх жижиг ноход удирдагчийг баясгах л үүрэгтэй. Гоёлын үүлдрийн энэхүү нохой хаанаас хэзээ ирсэн нь тодорхойгүй ч төвд лам нар энэхүү жижиг нохойнд их дуртай. Норбулинкад ч, Поталад ч ноход тансаг амьдралаар амьдарч, үнэтэй урласан гоёмсог дэрэн дээр нойрсож, ихэнх өрөөгөөр чөлөөтэйеэ зугаалцгана.

Гэхдээ хэдий харуул хамгаалалт сайн ч Төвдийн удирдагчид урт насалж байсангүй. VI-XII Далай Лам нар богино насалсан нь хордуулсан байж болзошгүй гэж ярьдаг аж. Сүүлчийн Далай лам 23 насандаа Лхасаас дүрвэхээс өөр аргагүй болсон болохоор энэ цолыг хүртсэн хүмүүсээс зөвхөн XIII Далай лам л уг баялаг, эрх мэдлийг бүрэн утгаараа хүртсэн гэлцдэг.

Үдэлтийн үдэшлэг

Далай лам нар XVIII, XIX зуунуудад улс төрийн удирдагчид хэвээр байсан ч Лхаст Хятадын Чин гүрнийхэн асар их нөлөөлж, улсыг нь бодитоор захирч, бяцхан Далай лам нарын үед элчээ томилон, Бээжинд таагүй хандсануудыг нь нөгөө ертөнц рүү нь илгээж байв.

XIII Далай лам буюу Түвдэнжамц Төвдөд олон жилийн дараа бодит засаглалыг эргүүлэн авчирсан Далай лам болсон юм. Тэрээр 1895-1933 онд улс орноо болон буддист лам нараа удирдаж, эрх барих хугацаандаа засаглалыг өөртөө авах гэж ихэд хичээн ажиллажээ.

Kagyu Monlam prayers under the Bodhi Tree

Төрийн удирдлагын системийг шинэчлэх оролдлого хийж, авлигатай тэмцэж, армид шинийг санаачилж байсан ч гаргасан ихэнх төсөл нь амжилт олж байгаагүй юм. Гэхдээ түүнийг удирдаж байх үед Төвд Хятадын хараат байдлаас түрхэн ч атугай салж, 1912 онд бүрэн тусгаар тогтнолоо зарласан байна. XIII Далай ламын явуулсан нэгэн кампанит ажил бол буддын лам нарын даяанч амьдралыг эргүүлэх тэмцэл. Тэдэнд архи хэрэглэхийг хориглолж, бүхий л үйлдлийг нь хянаж байлаа.

Төвдийн хүн ам үндсэндээ гурван хэсэгт хуваагдаад байсан юм. Лам нар дээд ангилалд багтана. Харин хүн амын 95 нь хамгийн доод давхаргад хамаарна. Ядуурлыг өмнөх төрлийнх нь хийсэн нүгэл хэмээн тайлбарлана.

Өмчийн ихэнх хэсгийг сүм хийдэд зориулж, эдгээр нь хүн амд жилийн 20-30 хувийн хүүтэй зээл олгож байв

Ингээд XIII Далай ламын сан хөмрөг ч арвижиж, Потала ордноо өргөтгөх, өөртөө Алтан чимэглэл бүхий павильон бариулах, Норбулинкад хоёр ордонд нэмж бариулах, ордондоо цахилгаан оруулах, дараа нь утастай болох, соёл иргэншлийн бүхий л ололт амжилтыг нэвтрүүлэх боломж бүрдэж байлаа. Тухайлбал, Далай ламын ордонд Төвдийн анхны автомашиныг хүргэж байсан гэдэг. Ингэхийн тулд машиныг хэсэгчлэн салгаж авчран Лхаст Британийн инженерүүдийн удирдлаган дор угсарч босгожээ.

1949 онд Хятадад коммунистууд засгийн эрхэнд гарч, Далай ламын байдал хэцүүдэж иржээ. Бээжин Төвдийг өөрийн удирдлагандаа эргүүлж авах хүсэлтэй байгаагаа нуухгүй байсан бөгөөд 1950 онд “Цастын орон”-д Хятадын ардын чөлөөлөх армийнхан орж ирэв. Гэвч 15 настай Далай лам болон ордныхон үүнд нэг их айж сүрдсэнгүй. Дэнзэнжамц Хятадын халдлагын үеэр ид Төвдийн улстөрийн удирдагчаар зарлагдаж, XIV Далай лам Бээжинтэй энхийг гэрээ байгуулжээ. Ийнхүү тэрбээр шашны засаглал, баялгийнхаа ихэнх хэсгийг авч үлдэж чадсан байна.

Тэр ч байтугай 1950-иад онд Далай ламын зарлигаар Норбулинка ордонд нэгэн шинэ тансаг шилтгээн барьж, удирдагчийн гараашт шинэ автомашинууд хүртэл худалдан авчээ. Мэдээж Төвдөд автозамын сүлжээ хөгжөөгүй тул Далай лам тансаг лимузин унах боломж байсангүй. Тиймээс Land Rover жийп худалдан авч унаж байжээ.

Гэхдээ Дэнзэн болон түүний хүрээллийнхэн улс төрийн засаглалаа эргүүлэн авах бодлоо орхилгүй байсаар 1959 онд Хятадын эсрэг бослогыг дэмжиж, энэ бослого нуран унасны дараа улсаасаа зугтахаас өөр аргагүй болжээ.

Тэр цагаас хойш Буддын шашны удирдагч Энэтхэгт амьдарч, даруу төлөв, элдэв зүйлд шунах шуналаас ангид байхыг заан сургасаар байна. Гэхдээ л тэр ийм номлол айлддаг хэрнээ таван одтой буудалд тухалж, гадаадад үнэтэй автомашин хөлөглөж, алтан таяг тулахаас татгалзахгүй явсаар байгаа юм.

Эх сурвалж: lenta.ru

updown.mn

Мэдээний админ

Learn More →

22 thoughts on “Далай лам нарын дэлхийн дээвэрт байгуулсан тансаглал

  1. ө 2018-12-20 15:29 at 15:29

    иргэд номхон оюуны дээдийг Ум ани бад мэ хум гэж хэлээд тархины ажиллагаагаа зогсоодог бол ийм тавилан хаана ч

    Хариулах
  2. ҮХЭР МОНГОЛ 2018-12-20 15:42 at 15:42

    ЛАМ Л БОЛ ЛАМ.ДАЛАЙ Ч БАЙНА УУ ТЭНГИС Ч БНА УУ.ЛАМ БОЛ ЛАМ.ТӨР ШАШНЫГ АТГАЖ АРД ТҮМЭН НЬ ҮГЭЭГҮЙ ЯДУУ ГУЙЛГАЧИН.ӨӨРСДӨӨ ТЭНГЭРИЙН АМЬТАД.ТИЙМ Л МУНДАГ ИД ШИДТЭЙ БАЙСАН ЮМ БОЛ ХЯТАДААС ДЭЭР ГАРДАГГҮЙ ЮМАА ГЭХЭД БООЛ НЬ БИШ ЭН ЗЭРЭГЦЭН АМЬДАРЧ БОЛОХ Л БСАН.ХУДЛАА Л БХГҮЙ ЮУ.ШАРЫН ГЭХ ШАШНЫГ ЯДУУ БУУРАЙ ТҮВД МОНГОЛ 2-Л ШҮТСЭЭР ДООШИЛСООР.СҮҮЛИЙН ҮЕИЙН ЗАЛУУС ГАНДАН ОРОХООС ИЧДЭГ БОЛСОН БАЙНА ЛЭЭ.МЭДЭЭЖ ХҮНИЙГ ЭРҮҮЛ БАЯН БОЛГОНО Л ГЭЖ БУРНА ШҮҮ ДЭЭ.ЯС ЮМАН ДЭЭРЭЭ МАНАЙД Ч ГЭСЭН ТҮВДҮҮД ШИГ ЛАМ НАР БАЯН ТАРГАН ШҮТДЭГ ХЭСЭГ НЬ ЯДУУ ГУЙЛГАЧИН.УРД НАСАНДАА ХИЙСЭН НҮГЭЛТЭЙ БОЛОХООР ИЙМ БХ ЁСТОЙ ГЭНЭ.

    Хариулах
    1. unshigch 2019-05-25 20:09 at 20:09

      ta yneniig heljee. ene delhiin hogjliin adgiin shaar bolson mongol, tyvd, balba gesen 3 guilgachin baina. gehdee tyvd gedeg guilgachin mal ni mash sergelen tsovoo. mongol gedeg mankuur booloor Heden zuunii tursh ooriigoo ynegyigeer tejeelgej chadsan syrhii mundag huvalzuud. mankuur bool mongol ali baidag altaa barij gyij dolignoj, ovog ner gazar usaa hyrtel tyvd bolgon byalduuchilj, mongoliin toriig tyvd shar huvalzuudaar guij tyij bariulan aliigaa aldan tyvdiin bogs doloovch tooj hynii aimagt tootsogddoggyi maluud daa. baruun bolon amerikt yar tembyy hir dag bolson muusain tyvdyydiin tooj hiideggyi ajil deer saihan mongol zaluus hoorondoo yzeltsen bulaatsaldaj ajilladag

      Хариулах
  3. ийм байна 2018-12-20 16:01 at 16:01

    ШАШИН ШҮТСНЭЭР МОНГОЛ УЛС ЯДУУ БУУРАЙ БАЙНА ГЭЖ ОЙЛГОЖ БАЙГАА БОЛ МОНГОЛ УЛС ХӨГЖИХ БОЛОМЖ ҮГҮЙ.

    Хариулах
  4. цэцэн 2018-12-20 16:05 at 16:05

    ЧИН гүрэн гэдэг чинь хятадынх биш шүү дээ. хятадууд чинь өөрсдөө манжид эзлэгдээд манжууд нийслэлээ манжуураас нүүлгэн бээжинд шилжүүлж улсаа Манж Дай Чин улс гэж заралсан юм..харамсалтай нь халхын урвагч ноёдын балгаар 100 жилийн хугацаанд монголчууд бага багаар эзлэгдсэн бөгөөд ойрдын галдан бошигт хаан болон хотгойдийн чингүнжав, амарсанаа, нар гол тэмцэгч нь болж тодорч байсан..хятадууд одоо манжийн төрийг өөрийн төр байсан мэтээр янз бүрийн кино энэ тэр хийж түүхийг илт мушгин гуйвуулж байгаа…

    Хариулах
    1. Нэргүй 2019-04-15 12:12 at 12:12

      дөрвөд гэдгээ зүгээр хэлчихээ түүхийг өөрийн талд ашигтайгаар тайлбарлах хэрггүй хүмүүс мэднэ

      Хариулах
  5. unshigch 2018-12-20 16:27 at 16:27

    omhii pizdaakuud lam neriin door tyvded yarga yuldej baisan huvalzuud. tyvded zasgiin erhiig gartaa avsan shar huvalzuud durtai tsagtaa ard irgediig daramtalj tatvariin daramtaar tamalj baisan. hamgiin delgersen arga ni amidaar ni arsiig ni ovchih, 4 mochdiig ni tairah. durtai ems ohidiigiig buzraas ni salgah neriidleer hychirhiileh tamalj zoligt gargah geed omhii huvalzuud ard olnoo yargalj baisan. tyvdiin tyyh bol ulsaa shashnaar barij hogjyylne, hogjyylehgyi gesen ah dyy 2 haanii hoorondiin olon jiliin dain baildaanii tyyh etsest ni ard olniig shashnaar hogjyylne gesen haan ni yalaad hyn ardaa boolchilj munhruulsan tyyh. hohi chini etsest ni hynii hool bolson. gehdee hyatadiin ard tymnii achaar ene munharsan maluud torol ariljij ygyi yadaj baasaa archij usand orj surch baina.

    Хариулах
  6. шинэчлэ 2018-12-20 19:59 at 19:59

    тѳвдийн алтан оройтой сүмийн алтыг монголчууд хэдэн зуун жил зѳѳж аваачиж ѳгч алтаар дээвэрлүүлсэн.тѳвдѳд алтны уурхай хэзээч бгаагүй.хятад тэдэнд алтаа ѳгѳхгүй.зѳвхѳн тэнэг монголчууд ѳргѳл гэх нэртэй татвараар ѳгсѳн.чингэсийн .богдын алт хаа бна. шашин хүнийг боол болгодог нотолгоо тѳвд..будда хаана бна тэнд мунхаглал гуйланчлал дарлал.2-р тѳвд бол монгол.будда бхад монгол мѳхнѳ..тѳвдүүд одоо дэлхийн хүний зоо парк.эрчүүд нь дундаа эхнэртэй.ѳдрийн орлогоо орой нь ѳргѳлд ѳгнѳ.бид мэднэ.уншлага уншуулахад мѳнгѳ шар тос цай элдэв юм ѳгдѳг.бүр хүүхэнүүд биеэ ч ѳгдѳг.энэ бүгд ѳргѳл нэртэй татвар. 1965онд боолоо чѳлѳѳлсэн гэдэг ч одооч боолууд бий.амьд хүнээр ѳргѳл ѳолгож ална.манайхан амарбаясгалант хийдийг мэднэ. түүний сууринд амар .баясгалан 2 хүүхдийг/ / 4 .5натай/ амьдаар булж ѳргѳл хийж барьсан.гомо монголд лам нараас эхлэлтэй одоо ч бий.хүний жаахан хүүхдүүдийг шавиа гэж гэртэй суулгаад олон жил хэрэглэдэг.тэр том лам болоод залгамжладаг.маш нууна.тѳвдѳѳс зугтаж ирсэн хүүхдүүд ч бий.царайлаг жаахан эмэгтэй хүүхдийг эрххэндээ орохгүй бол хордуулж алж дунд чѳмѳгѳѳр нь бүрээ хийнэ. .монголчуудыг манжууд хүч хэрэглэж их сүйд болоогүй тѳвдѳѳр тѳвдийг ашиглаж мѳхѳѳсѳг.монгол сүүлдээ тѳвдѳд уусаж эхлэсэн.бүх хүний нэр тѳвд.газар усыг ч нэрийг ѳѳрчилж тѳвд болгосон. ж:дүнжингарав . одоо ч тѳвддѳѳ алтаа зѳѳсѳѳр бгаа.монгол хѳгжье гэвэл будда тѳвд далай ламаасаа сал

    Хариулах
    1. Соном 2018-12-20 21:06 at 21:06

      яааг үнэн шүү. юу үнэн гэвэл энэ л үнэн дээ.

      Хариулах
    2. unshigch 2019-05-25 20:20 at 20:20

      ta yostoi neg yneniig hellee dee. Tand ich bayarlalaa. delhiin hogjliin adag shaar bolson mongol tyvd balba gesen 3 guilgachin baina. mankuur bool mongol tyvdyydiin huvid hezee ch hynii aimgiin toond ordoggyi baisan. mongol mankuuruud baidag altaa barij dolignon hoorondoo uraldaj tyvd ryy byalduuchilsaar Heden zuuniig eleesen. byyr baitlaa gazar shoroo uul us ovog neree hyrtel tyvdeer nerlej byalduuchlan, mongoliin toriig tyvdiin shar huvalzuudiig guij tsaraichlan bariulsaar Heden zuuniig eleev. hyn torolhtnii tyyhend ooriin toriig tsarai aldan busdaar guilgaj bariulj baisan tsoriin gants mankuur bol mongol. bydyyleg mongol helend tyvd helnii tansagiig ilerhiileh yg baihgyi gej doromjluulan tyvdees mongol ruu orchuulsan 1 shirheg ch nom baihgyi geed bod. mankuur bool mongol tyvd manj heleer unshij bichij chaddag gedgeeree hoorondoo gaihuulna

      Хариулах
  7. Соном 2018-12-20 21:05 at 21:05

    Чингис өвөөгийн олж ирсэн хамаг алтыг өргөл болгож өгсөн. төвдүүдийн тансаглал нь монголын минь буян юмаа. одоо ч адилхан шашны янз бүрийн эд хэрэгсэл хамаг юмаа хяьадаас авч байна. энэ бүхний цаана хэдэн тэр бумаараа мөнгө гадагшаа урсаж байгаа юм.

    Хариулах
  8. монгол 2018-12-21 07:12 at 07:12

    hohi uher mongolchuud

    Хариулах
  9. мдмп 2018-12-22 08:17 at 08:17

    Энэ ордныг бөмбөгдөж газартай тэгшлэх юмсан

    Хариулах
  10. зочин 2018-12-26 22:11 at 22:11

    би дөрвөн ойрдын түүх уншиж билээ. түүнд төр байх гүүш хичнээн ч гэнэ үү алтыг монголоос аваачаад сүм барьсан тухай байна. бас шинжаний нэг түүх судлаач бичсэн эрдэнэбаатар хун тайшийн тухай ном уншиж билээ. түүнд ойрдын ноёд ихэс нар шашинд орохоор түвэд оржээ. сүмийн үүдэнд очиход цан хэнгэрэг болсон их дуу гарсан ном хурж байжээ. гэтэл эрдэнэбаатар хун тайшаас эхлээд бүх ихэс ноёд цөм сүмийн үүдэнд мөргөөд сунаад хэвтжээ.номын хурал тарж банди нар шулганалдан уяанаас алдуурсан нохой мэт гадгаш гүйлдэн гарчээ. манай ноёд цөм суниаж хэвтсээр, баньд нар тэдний дээгүүр гишгээд гарчээ. тэгэхэд тэд нар ариун хүмүүс биднийг гишгэх нь тэнгэрийн хувь юм гэж бодоод хэвтсээр байсан гэдэг. нэг баньд эрдэнэбаатар хун тайшийн далан дээгүүр гишгээд гарахад би энэ шалдан бандид гишгүүлэх хүн биш шүү гэж уур хүрсэн ч бурханыг бодоод тэвчив гэж бичсэн байж билээ. мунхаг үзэр гэж яаж хүнийг алж байгаа нь энэ жишээ юм шүү.

    Хариулах
  11. зочин 2019-04-15 09:59 at 09:59

    Шашин шүтдэггүй хүмүүс байдаг байхаа,Харин шашингүй орон гэж байдаггүй .Буддийн шашны төв яагаад ийм ордонтой байж болохгүй гэж.Дэлхийн бусад шашины төвүүдийн ордонг түүхийн агуу бүтээл гэж ярьдаг .Түүнтэй адил гэж бодоосой.

    Хариулах
  12. Zoblon boloxod 2019-04-15 10:11 at 10:11

    Gandangiin xeden lam nar nom aildax nereer xumuuciin zoblongoor mongo xiigeed ix bayjij baina daa . Bas xogshin zaluu gexgyi abgai xuuxnuudiin tolgoig ilexdee garamgai bolson shyyydegee Zagdaa nar anxaarax zag boljee

    Хариулах
  13. Зочин 2019-04-15 13:16 at 13:16

    Бусад шашны том том төвүүдтэй харьцуулах юм бол буддын шашны төвүүд хамгийн даруудаа орох байх шүү.

    Хариулах
  14. монгол ард 2019-05-03 15:10 at 15:10

    бурханы шашин мэдэхгүй бол ингэж амны зоргоор ярьж болохгүй. би атеист хүн ч өв уламжлалаа бодоод хүндэтгэн үздэг.

    Хариулах
  15. Нэргүй 2019-05-03 16:50 at 16:50

    яааг үнэн шүү. юу үнэн гэвэл энэ л үнэн дээ.

    Хариулах
  16. unshigch 2019-05-25 19:53 at 19:53

    omhii shunalt shar huvalzuud mongold ch tyvded ch jiriin ardiin mah tsus bie setgel sanaagaar ni togloj doromjlon yargalsan daa. byyr Heden zuun jiliin tursh. durtai emegteig buzriig ni arilgah gej, durtai jiriin ardiig gar holiig ni tasalj tsavchij, gavlaar hiisen altan ayagaaraa hoorondoo uraldaj gaihuulsan pizdaakuud daa. aluurchin elbegdorj yaj mongolchuudiig hutsaj ulin hoshgiruulj ardchilal gej orilj charlan gadaad gyrnyydees mongo guilgachlan ooriinhoo karmaand hiisen shig lam nar ard irgediig hoid nas gej hutsaj ulin sorj shimj shulav

    Хариулах
  17. Болд 2019-05-27 10:32 at 10:32

    Буддын шашны лам нар одоо олны нүдэнд ил байгаа учраас муухай юм аа хийж чадахгүй байгаа юм даа.Өмнө нь хамаг л бузар муу юм сүм хийдээс эхэлж гарч байсан гэж ярьдаг юм билээ. Одоо ч далд хэлбэрээр байж л байгаа. Манайхан мөнгөө барьж гүйдэгээ одоо болимоор юм.

    Хариулах
  18. Номун 2019-05-31 15:41 at 15:41

    Халхын Автай сайн хаан Түмэдийн алтан хан Цахарын Түмэн засагт хаан буддын шашинд орж өргөл барьцаар өрсөлдөж 200жил хураасан халхын бүх л алт мөнгийг түвдрүү цутгаж буянаа барсан. Ойрдын заяа банди Намхайжамц шарын шашин шүтлэг ихэд дэлгэрүүлж тэр хирээр ойрдууд адуу малаа хятадуудад зарж алт мөнгө болгоод ихэд туйлдуулсан хүнд цаг үе ирсэн. Чингис хаан шашиныхаа төвийг Монголд байгуулсан бол түвд хэмээх зальтай хувалзуудад хожимоо чадуулахгүй байх байлаа.

    Хариулах

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн