Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮ-чин болохыг нотлох баримтыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр хэвлэлийнхэнд тараалаа. Энэ үеэрээ тэр намын дарга, Ерөнхий сайдаа ЖДҮ-чдийн “Загалмайлсан эцэг” мөн гэж тодорхойлов.
2016 оны арванхоёрдугаар сарын 13-нд Ухнаагийн Хүрэлсүх өөрийнхөө төрсөн дүү Ухнаагийн Давхарбаярын нэрээр “Жаргалант мах импекс” компанийн нэр дээр 1 тэрбум 326 сая төгрөгийн зээлийг авах гэрээн дээр гарын үсэг зурсан. Үүний дараа 2017 оны хоёрдугаар сарын 15-нд 327 сая 100 мянган төгрөгийг, 2017 оны наймдугаар сард 236 сая төгрөгийг ЖДҮ-ийн сангаас тус тус авчээ.
Ухнаагийн Хүрэлсүх хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 1.7 тэрбум төгрөгийн хадгаламж, 2 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө, олон зуун саяар үнэлэгдэх авто машин, мотоциклтой хэмээн тэмдэглэсэн. Мөн Горхи, Тэрэлжийн тусгай хамгаалалттай газарт байгаа өндөр зэрэглэлийн амралтын газар гэх мэт энэ олон тэрбум төгрөгийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг амьдралдаа бизнес эрхэлж үзээгүй хүн яаж олж авсан бэ гэдгээ тайлбарлана уу гэж Н.Номтойбаяр хэллээ.
3 comments
ЖДҮ бол яах вэ? ард түмэн өмчөө авах ёстой Номтойбаяраа
Шударгын дүрд тоглоод бга жүжигчид ээ! Эхлээд та нар мафийн толгойлогчийнхоо хийсэн том том хэргүүдийг ил болгочоод олон юм хуц! 280 сая долларын төмөр замын хэрэг, 17 чингэлэг спиртийн хэрэг, 20, 30 ашигт малтмалын лиценз нтр ийн олрн хэрэг бга шүү. Мэдлэг боловсролтой, хүн чанартай, удирдах автяастай, эвлэлдэн нэгтгэдэг Энхбаяр Энхболд Баяр тэргүүтэн монголд хэрэгтэй бн.
ЖДҮ яах бэ? Номтойбаяр аа
Яадахдаа хүүтэйгээ, эргээд төлөгдөнө. Эргэж төлөгдөхгүй мөнгөө яах бэ?