ЖДҮХС-тай холбогдуулан дөрвөн гишүүнийг эгүүлэн татах санал оруулахаар төлөвлөжээ

Хууль хяналтын байгууллагууд ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан гэх УИХ-ын гишүүдийг шалгаж, эхнээс нь прокурорт шилжүүлээд байна.
Прокурорын байгууллагаас уг асуудлыг хянаж, гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ойрын өдрүүдэд УИХ-д өргөн барихаар бэлтгэж байсан бол дахин нэг гишүүнийг нэмж оруулахаар төлөвлөж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Үүнээс өмнө УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-аар хэлэлцүүлсэн боловч уг саналыг УИХ хүлээж авах шаардлагагүй хэмээн үзсэн байдаг. Харин энэ удаад УИХ-ын дөрвөн гишүүний нэр яригдаж байгаа бөгөөд улс төрийн ажил гацаанд орсон энэ цаг үед тэдний асуудлыг хэзээ хэлэлцэж, хэрхэх нь тодорхойгүй байна.
1 сэтгэгдэлтэй
ard
2018-12-18 11:05 at 11:05
bugdiin l shalgal daa yagaad alagchilaad baina aa eruugiin gemt hereg geed huulindaa zaasan baina leeshde