2018-12-17 12:031min01

Байдал хэвээр үргэлжилбэл УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналтай нэгдэнэ гэж АН-ын бүлэг мэдэгдэв

AN BULEG

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, үүнийхээ дараа УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж болон З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.  Тэд төрийн үйл ажиллагаа УИХ төдийгүй орон нутгийн түвшинд ч гацаанд орсон.  “ЖДҮХС-аас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохыг АН-ын зүгээс дэмжсэн. Гэтэл үүнийхээ төлөө шүүмжлүүлж байна. Зохион байгуулалттайгаар Засгийн газар байгуулсан нөхдөд тусгайлан зээл өгсөн гэж үзэж байна” гэж хэллээ.

Мөн УИХ-ын дарга М.Энхболд даргыг албан тушаалаа сайн дураар өгч, 60 тэрбумын хэргээр шалгуулах ёстой гэж АН-ын бүлэг үзэж байгаа аж. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд стратегийн орд, концесс, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүддээ хариуцлага тооцохыг шаардаж байна. УИХ-ын индэр дээрээс хариуцлага хэмээн хэлсэн үгэндээ эзэн болохыг ч АН-аас мэдээлж байна. Энэ мэтээр сандал суудлын маргалдаан үргэлжилсэн хэвээр байвал УИХ-ын тараах Ерөнхийлөгчийн саналд АН нэгдэнэ гэдгээ хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв.