Энэтхэгийн нэгэн сүмд мөргөл үйлдэж байсан олон хүн амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллэв.Тус улсын өмнөд хэсэгт орших Карнатака мужийн “Марамма” гэх ариун Дээрх мөргөлийн дараа сүмээс тараасан цагаан будаа идсэн 11 хүн амиа алдаж, 70 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн талаар орон нутгийн цагдаагийн газраас уламжлав. Иргэдийн идсэн будаатай хоолыг шинжилгээнд өгсөн гэнэ.
“Эмнэлэгт хүргэгдээд буй 11 хүний биеийн байдал тун муу байгаа” гэж цагдаагийн төлөөлөгч “ВВС” агентлагт хэлжээ. Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан хоёр этгээдийг баривчилж, мэдүүлэг авч эхэлжээ. Хохирогчдын нэг “Мөргөлийн дараа олон төрлийн ногоо хольсон цагаан будаа өгсөн. Хоол идсэн хүмүүс хэсэг хугацааны дарааа бөөлжиж, суулгаж эхэлсэн” гэж ярьсан байна.
Ройтерс