Оросын Холбооны Улсын Төрийн Дум ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлээгүй, тэр талаар мэдэгдээгүй Парламентын гишүүдэд хариуцлага тооцож байх тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.
Энэхүү хуулийн төсөлд зөрчил гаргасан албан тушаалтнуудад анхааруулга өгөхөөс эхлэн албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч байх зохицуулалтыг тусгажээ. Үндсэндээ, Төрийн зөвлөл болон Төрийн думын гишүүдийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах юм байна. Одоо үйлчилж буй хууль тогтоомжоор ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлээгүй, тэр талаар мэдэгдээгүй бол ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй байна.
Хуулийн төсөл боловсруулагчдын нэг болох Ольга Савастьяновагийн хэлснээр, парламентын гишүүн үүргээ гүйцэтгэх явцдаа ашиг олох эсвэл давуу байдал олгох замаар гэр бүл, хөрөнгийн байдал болон аж ахуйн нэгж хоорондын харилцаатай холбоотой хувийн сонирхол үүсгэхийг ашиг сонирхлын зөрчилд тооцно гэж тодорхойлжээ. Ийм төрлийн зөрчил үүсч болзошгүй байдал бий болох эсвэл бий болсон бол энэ тухайгаа Төрийн зөвлөл болон Төрийн думын холбогдох хороонд мэдэгдэх үүрэг хүлээх юм байна.Түүнчлэн, гишүүний мандатыг нь хураан авах хүртэл хариуцлагын арга хэмжээ оруулахаар тусгажээ.