Манай улсын иргэд өнгөрсөн долоо хоногт нийслэл Улаанбаатар хотод үүсээд буй хүнд нөхцөл байдалд НҮБ-ыг анхаарлаа хандуулж, туслалцаа үзүүлэхийг хүссэн аяныг өрнүүлээд байсан билээ. Тус аян өрнөж эхлээд ердөө хэдхэн хоногийн дотор манай улсын 54,000 гаруй иргэд нэгдэж гарын үсгээ зураад байна.
Тэгвэл үүнтэй холбогдуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагаас албан ёсны мэдэгдлийг өчигдөр гаргажээ. Энэхүү мэдэгдэлд “Нэгдсэн Үндэстний Байгууллага нь цэвэр агаарын төлөөх олон нийтийн санаачилгыг сайшааж байна. Агаарын бохирдлыг бууруулах ажил, санхүүжилтийг Засгийн газар тэргүүлж, хувийн хэвшил, нийгмийн бусад талуудтай хамтрах нь зүй юм.
Харамсалтай нь энэ асуудалд хурдан бөгөөд хялбар шийдэл байхгүй. НҮБ нь ногоон эрчим хүч, аюулгүй, цэвэр агаараар амьсгалах эрхийг хангахаар ажиллаж байгаа талуудад зөвлөж, тэдгээрийг холбож, хамтран ажилладаг. Мөн НҮБ нь бодлого, аргачлалын зөвлөгөө үзүүлдэг бөгөөд шийдвэрүүдийг гаргаж, санхүүжилт болон бусад асуудлыг шийдвэрлэх ажлыг тухайн улсын Засгийн газар манлайлан дотоодын бусад талуудтай хамтран хийх ёстой” хэмээжээ.
Мэдэгдэл бүрэн эхээрээ:
8 comments
338000 гэр хорооллын өрх өөрсдөө л нүүрсээ түлэхгүй орлуулах арга замаа бодооч дээ .Дандаа л бусдыг бидний төлөө ингэ тэг гэж байх юмдаа. Өөрсдбөө өөрийнхөө төлөө юм хийгээч дээ .УИХ ,ЗГ нүүрс түлээд та нарыг хордуулаад байна уу.надад мөнгө миний хүүхдэд мөнгө,миний өрийг төл, намайг байш нд оруул, надад бага ажилтай хариуцлага хүлээдэггүй өндөр цалинтай ажил олж өг гээд яачихсан балай улс юм бэ бид чинь.
ЗГ-н хийх ажил байгаа биздээ.Гэтэл энэ ажлаа хийхгүй эрх мэдэл булаацалдан улайр ч байгаа үйлдлийг нь хөхүүлэн дэмжсэн иргэд нам эвсэл 40 УИХ-н гишүүдэд хариуцлаг тооцох нь эд нарын яриад байгаа шударга ёс чинь шүү дээ.Хүрэлсүхийн сайн ажиллаж ард иргэдээ утаанд хордуулж байгаа нь шударга ёс тогтоож байгаа нэг шийтгэл мөнөөс мөн.Шийтгэлээ амсахаас өөр араг байхгүй,Эзнээ олж хариуцлага тооцож чадахгүй байгаа ард түмэн минь эмгнэлтэй.
станцаа өргөтгөөд баялагаа зөв хуваарилаад салхи нарны эрчим хүч,цахилгаан,хийн халаалтаар шийдэх ганцхан гарц байна. утаагүй зуух гэдэг үлгэрээ болих хэрэгтэй
станцаа өргөтгөөд баялагаа зөв хуваарилаад салхи нарны эрчим хүч,цахилгаан,хийн халаалтаар шийдэх ганцхан гарц байна. утаагүй зуух гэдэг үлгэрээ болих хэрэгтэй
станцаа өргөтгөөд баялагаа зөв хуваарилаад салхи нарны эрчим хүч,цахилгаан,хийн халаалтаар шийдэх ганцхан гарц байна. утаагүй зуух гэдэг үлгэрээ болих хэрэгтэй
Бүхэл бүтэн сайн станц барих мөнгөөр төрөл бүрийн сан санхүүжүүлээд, тэр санхүүжүүлсэн төсөл бүр нь ямар ч тооцоо, шинжлэх ухааны үндэслэлгүй, түүнийг нь далимдуулаад эрх баригч нар нь дараагийн сонгуулийн мөнгөө босгоод, бид нар ямарч хяналтгүй байна.
Монголын асуудлыг монголчууд өөрсдөө л шийдвэрлэнэ шдээ. Хэн ч бидний өмнөөс юм хийхгүй шдээ. НҮБ чинь өөрийнхөө төсвийг хаанаас олохоо хайж байгаа нэг л байгуулага шдээ.
Ene Hurelsuh jaahanaar barahgui yumtaidag aa.Odoo bur baitlaa hentei ch uvaaltsagui ooriinhoo hiih ajlaa NUB-d nyalzaah sanaati, bodvol heden mongo l goridson baih doo. Bolij yag taarsan haruig ni ogchee. Iimerhuu nohor er ni nam,toriig avch yavna geed itgeed baigaa nohduud ch bas l no-toi. Ed nar hoorhii yumnii uchriig tanij medeegui osvorvueiig huuhed zaluusiingih horduulj baina daa. Yalan guya eronhiilogch zaluu uee ingej ch demjine,tegj halamjlana geed huuhduudiin tolgoi mash ih ugaaj baina daa. Yaaj zogsooh ve?